Нийтлэгдсэн: Tue, Apr 24th, 2018

Захирагчийн албаныхан яагаад таг чиг болчихов, арай…

2016-5-23-zahirgaa

                    Манай аймгийн хувьд засаг захиргааны хувьд аймгийн статустай. Хэдийгээр бид аймаг нэртэй боловч хэзээнээсээ л өөрсдийгөө Эрдэнэт хотын иргэд гэж хэлүүлэх, дуудуулах дуртай. Нэг үгээр бол Эрдэнэт хот нэрэндээ илүү дасчихсан. Тэгээд ч аймаг, орон нутгийн удирдлагын бүтцэд Хотын захирагчийн алба гэсэн нэг байгууллагатай. Д.Батлут даргын Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч гэж танилцуулдаг. Хот талаас нь Хотын захирагчийн алба өдөр тутмын ажилд оролцоно.

Иргэдийн өмнө өдөр бүр л тохиолддог дур зоргоороо хийсэн байрны өргөтгөл, зам сэтэлсэн асуудал, хог ачих хаях гээд нэрлээд байвал хамаарахгүй асуудал гэж тэр бүр байхгүй, Хотын захирагчийн албанд. Энэ сарын эхээр л Хотын захирагчийн албанаас байрны өргөтгөлийг нураах эсэх гээд эсэн бусын асуудлаар мэдээлэл хийнэ гэсэн зар нэг хэсэгтээ л хөвөрсөн.  Хэвлэлийнхэн энэ талаар Хотын захирагчийн албаны даргын байр суурийг тодруулах гэхээр “Удахгүй Хэвлэлийн бага хурал хийнэ. Тэнд хариу өгье” хэмээн хариулдаг байсан. Бүр сүүлдээ Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал эзгүй байгаа, томилолтой гэдэг шалтгаанаар хэвлэлийн хурал удаа дараа хойшилж байсан. Сүүлдээ ч хэвлэлийн хурал хийх эсэхийг тоодог ч хүн алга болсон.

Za

Харин иргэдийн хувьд тэр дундаа дур мэдэн байрны өргөтгөл хийсэн, шат гаргасан, нэг давхарт балкон барьчихсан нөхдүүд “Хотын захирагчийн албанаас хурааж буулгах юм гэсэн. Хэзээ ирээд нураагаад хаячих бол” гэсэн айдастайгаар өдрийг өнгөрөөж байгаа. Зарим нэг албан бус мэдээллээс харвал Хотын захирагчийн албанаас дээрх асуудлаар гарах байсан зарим нэг шийдвэр цуцлагдаж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, өргөтгөл хийсэн,  гадагшаа шат гаргасан, нэг давхарт тагт байгуулсан нөхдийн хувьд асуудал шийдэгдэж буй сураг ажиг дуулдаж эхэллээ. Хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгөөд хууль зөрчсөн нөхдүүдэд чангахан гэгч нь арга хэмжээ авчих гээд байсан Хотын захирагчийн албаныхан асуудалд “хоёр гараа өргөөд” бууж өгсөн дуулдана. Дураараа өргөтгөл хийсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн нөхдүүд Хотын захирагчийн албаныхантай эвийн гэрээ байгуулж асуудлыг юугаар ч юм бэ зохицуулсан бололтой. Иргэд, олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэж хэлдэг дарга нарын ам ажлын зөрөө ийм ажээ. Наанаа шударга ёсны дүр эсгээд цаагуураа хууль дүрэм зөрчсөн нөхдүүдтэй “дөрөө харшуулаад” ханцуй дотроо панз үсэргээд

явна уу.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ