Нийтлэгдсэн: Thu, Apr 26th, 2018

Орхон аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Батхуяг томилогдлоо

An-2

2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд Орхон аймгийн Ардчилсан намын дарга Д.Алтанхуяг  үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ Ардчилсан намын дарга С.Эрдэнэд гарган, өргөдлөө өгсөн байна. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 26-нд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан Орхон аймагт хүрэлцэн ирж, Д.Алтанхуяг даргыг үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч томилох үүрэг гүйцэтгэлээ.

Ажил хүлээлцэх үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Д.Алтанхуяг дарга өөрийн хүсэлтээр ийнхүү ажлаа хүлээлгэн өгч байгаа нь санаандгүй явдал байлаа. Өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд Орхон аймгийн Ардчилсан нам ахиц дэвшил, хөдөлмөр зүтгэл, ажлын амжилтаараа 21 аймгаа манлайлж байсныг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Орхон аймаг үнэмлэхүй ялалт байгуулж улсын хэмжээнд тэргүүлж чадсан. Мөн 2017 оны ажлын үзүүлэлтээрээ улсын хэмжээнд дэд байранд шалгарсан нь намаа хэрхэн удирдан зохион байгуулж байсны үр дүн гэдгийг харж болох юм.” хэмээн онцолсон юм.

An-1

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тушаалаар Орхон аймгийн АН-ын даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдож буй Ц.Батхуягт Д.Алтанхуяг ажлаа хүлээлгэн өгч, тамга тэмдгээ хүндэтгэлтэйгээр гардуулаад, “Сайн ажилана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.  Түүнчлэн намын гишүүд, дэмжигчиддээ хандан “Өнгөрсөн хугацаанд дэмжиж, туслан, хамтран ажилласанд баярлалаа. Та бүхнийхээ ачаар олон үйл ажиллагаа, хэд хэдэн сонгуулийг амжилттай давж, амжилт бүтээл арвин, үр дүн нь өндөр байлаа” гэсэн юм.

Орхон аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Батхуяг нь Уул уурхай, Баяжуулагчийн инженер мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй. Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, ҮБХ-ны гишүүнээр ажилладаг. Мөн Баян-Өндөр сумын АН-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан улс төрийн туршлагатай нэгэн аж.

An-3

Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Орхон аймгийн Ардчилсан намын Ерөнхий менежерээр ажиллаж үнэмлэхүй ялалт байгуулан, улсын хэмжээнд үр дүн, үзүүлэлтээрээ тэргүүлж чадсан. Мөн Орхон аймгийн Ардчилсан намаас Татвар, тэтгэврийн насны нэмэгдлийн эсрэг зохион байгуулсан 2018 оны нэгдүгээр сарын 6-ны жагсаал, улс орон даяар нэгэн зэрэг хийгдсэн 2 дугаар сарын 1-ны жагсаалыг удирдан зохион байгуулж, ард иргэдийнхээ дуу хоолой болон манлайлан оролцсон байна. Түүнийг ийнхүү Орхон аймгийн Ардчилсан намын даргын үүрэгт ажилд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсонд намын гишүүд дэмжигчид болон иргэд талархалтай байгаагаа үйл ажиллагааны үеэр илэрхийлж байлаа.

An-4

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа