Нийтлэгдсэн: Wed, May 2nd, 2018

Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө

Bayn Undur sum

Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 14-нийг дуустал Сум хөгжүүлэх сангаас зээл авсан хугацаа хэтрэлттэй  зээлдэгч нарын  торгуулийн хүүг чөлөөлөх сарын аян сарын явагдаж байна. Уг ажлын  зорилго нь хугацаа хэтрэлттэй зээлдэгч нар үндсэн төлөлт болон хүүгээ төлсөн тохиолдолд торгуулийн хүүнээс чөлөөлөх хөнгөлөлт олгоно. Аяны хүрээнд 61 зээлдэгчийн 247 сая төгрөгийг төвлөрүүлэх боломжтой.

Одоогийн байдлаар “Сум хөгжүүлэх сангаас нийт 385 иргэн зээл авснаас 214 иргэн зээлээ бүрэн төлсөн, эргэн төлөлт 67,5 хувьтай байгаа. Иймд аяны хүрээнд торгуулийн хүүгээс чөлөөлүүлж, зээл төлөлтөө сайжруулахыг уриалж байна” гэж Хөдөлмөр эрхлэлт, сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Л.Хишигбуян ярьлаа.

Баян-Өндөр сумын Сум хөгжүүлэх сангаас 2011-2017 онд давтагдсан тоогоор 385 иргэн 2,6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээл авсан иргэд Засгийн газрын 153-р тоот журмын дагуу сар бүр зээлийн үндсэн төлөлт болон хүүтэй нь төлнө. Хэрэв зээлийн гэрээний дагуу сар бүр төлөх үндсэн төлөлтөө төлөөгүй тохиолдолд хоногийн 0,1 хувийн  торгуулийн хүү тооцно гэж заасан. Тиймээс зөвхөн сумын Засаг даргын захирамж гарсан тохиолдолд торгуулийн хүүг чөлөөлөх боломжтой. Харин бусад тохиолдолд хуулийн дагуу шийддэг байна.

Сум хөгжүүлэх сангийн зээл нь иргэнд 10 хүртэлх сая, аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоонд 15 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Зээл хүсэгч нь Баян-Өндөр сумын иргэн, сумандаа үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэл үйлчилгээ хийж байсан туршлагатай, эргэн төлөх чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай юм байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа