Нийтлэгдсэн: Wed, May 2nd, 2018

ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана

TURK surguuli-2

 Улсын хэмжээнд 2018 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 4-нөөс энэ сарын 16-ны хооронд явагдаж дууссан. Манай аймагт 45 бүлгийн ерөнхий боловсролын 22 сургуулийн 1427 төгсөгч бүртгүүлжээ. Үүнээс 130 нь өмнөх оны төгсөгчид юм. Одоогоор бүртгэлээс хоцорсон хүүхэд байхгүй, бүртгэл 100 хувь явагдсан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 16-20-ны хооронд таван өдрийн турш ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр зохион байгуулахаар бэлтгэл ажил эхэлжээ.

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь шалгалт өгсөн төгсөгчдийн шалгалтын хариуг шинэ технологи буюу скентрон машиныг ашиглан ердөө тавхан минутын дотор гаргах юм. Учир нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачлагаар манай аймагт Байгалийн ухаааны нэгдмэл олимпиадыг зохион байгуулж, олимпиадад шинэ технологийг туршсан. Дүнг таван минутын дотор шууд гаргаж, туршилт амжилттай болсон. Ингэснээр энэхүү шинэ технологийг энэ жил Орхон аймагт элсэлтийн ерөнхий шалгалтанд ашиглахаар яамнаас шийдвэрлэсэн байна.

 “Хэдийгээр шинэ технологийг ашиглан шалгалтын хариуг тэр дор нь гаргаж байгаа нь сайшаалтай ч үүнийг дагаад гарах эрсдлийг тооцох хэрэгтэй гэдгийг албаны хүн хэлж байна. Учир нь энэхүү скентрон машиныг энэ жил улсын хэмжээнд нэгдсэн журмаар ашиглах боломжгүй. Зөвхөн  хоёр газар  ашиглах шийдвэр гарснаас нэг нь Орхон аймагт хэрэгжүүлэхээр болсон. Иймд шалгалтын хариугаа түрүүлж мэдсэн төгсөгчдийн хувьд их, дээд сургуулиудын хуваарь болон бусад аймаг хотын төгсөгчидттэй ямар нэгэн асуудал гарч болзошгүйг албаныхан онцолж байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ