Нийтлэгдсэн: Wed, May 9th, 2018

БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Ba-4

Эрдэнэт хот, БНСУ-ын Шихэн хоттой тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тус улсын хөрөнгө оруулалтаар манай аймагт орон сууцны хороолол баригдахаар боллоо. Барилгын ажил нь эхэлсэн тул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал явцтай нь танилцлаа.

Уг төслийн гүйцэтгэгчээр “Рич констрокшн” ХХК ажиллаж байна. Тус компанийн Ерөнхий захирал Д.Жавхлан хэлэхдээ “Төслийн хүрээнд нийтдээ 288 айлын орон сууц баригдана. Энэ онд 80 айлын орон сууцны 2 барилга бэлэн болно. Эхний ээлжийн 2 барилга 11 дүгээр сард ашиглалтад орно” гэлээ.

 Одоогоор БНСУ-ын талаас нийтдээ долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгаа юм байна. Барилгын тухайд зоорийн давхраас гадна 4 давхар. Орон сууцны талбай нь 48-60 гаруй м.кв хэмжээтэй 1-3 өрөө байрууд байна гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ.

 Дээрх орон сууцны хорооллын төсөл нь наадмын талбайн баруун талд нийтдээ 2 га талбайг хамран хэрэгжинэ. Ингэхдээ хорооллын орон сууцууд болон гадна зам, талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр тохижуулах юм. 

Ba-5

 Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль, тогтоомжийг ягштал биелүүлэх хэрэгтэй. Хяналт тавьж буй байгууллагууд ч хариуцлагтай ажиллах шаардлагатай. Энэ хэсэгт чанар, өнгө үзэмж сайтай хороолол сүндэрлэх ёстой” хэмээсэн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй