Нийтлэгдсэн: Wed, May 9th, 2018

Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна

To-4

Өнөөдөр тавдугаар сарын 9. Дэлхийн хоёрдугаар дайныг ялсан Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр тохиож байна. Ялалтын баярыг тохиолдуулан цэцэг өргөх ёслол, Амарын талбайд хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо.

Эх орны дайны ялалтын баярыг дэлхий дахинд тэмдэглэж байна. Энэ өдөр ахмад дайчид, эх орныхоо төлөө амь насаа хайрлалгүй тулалдсан цэрэг эрсэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.  Аймаг орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагын ажилтнууд Орос Монголын Найрамдал өндөрлөг, Орхон аймаг дахь ОХУ-ын Элчин консулын дэргэдэх Ялалтын хөшөө, Дөрвөн жанжны  хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

            Аугаа эх орны ялалтын түүхт 73 жилийн ойгоор Барилгачдын талбайгаас Амарын талбай хүртэл баярын жагсаал хийсэн юм. Дэлхийн II дайны ялалтын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа Зөвлөлтийн дайчдын үр хүүхдүүд баярын сэтгэгдлээ хуваалцаж байв.

To-5

Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн цэрэг эрсийн түүхийг залуу хойч үеийнхэн ойлгож ухамсарлах хэрэгтэй  гэдгийг ахмад дайчид сануулж байна. Ялалтын баяр Монголын ард түмний тэмдэглэх ёстой баярын өдөр гэдгийг ч хэлж байлаа.  Цэцэг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд дайнд оролцсон өвөг дээдсийнхээ хөргийг хүндэтгэн барьсан оросын хүүхэд багачууд, иргэд орхончууд ялалтын баярын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Ц.Ариун

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө