Нийтлэгдсэн: Wed, May 9th, 2018

“Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ

To-1

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдлын аж ахуйгаас гардаг хаягдал цагаан тоосны дэгдэлт хавар намрын улиралд ихэсдэг. Цагаан тоосны дэгдэлтэнд ихээр өртдөг Баян-Өндөр сумын Баянцагаан, Говил  багийн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, цагаан тоосны хор хөнөөлийг оношлохоор болсон. Одоогоор шинжилгээнд хамруулах иргэдийн жагсаалтыг гаргаж байгаа гэсэн мэдээллийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн өглөө.

Харин  цагаан тоосны дэгдэлтийг багасгахаар Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ээс туршилт явуулсан байна. Туршилтад Баян-Өндөр сумын ЗДТГ, БОАЖГ, иргэдийн төлөөлөл хамтран оролцсон байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйгаас гардаг цагаан тоосны дэгдэлтийг багасгахаар өнгөрөгч дөрөвдүгээр сард туршилт хийжээ. Туршилтын үр дүн амжилттай болсон гэдгийг Баян-Өндөр сумын  Засаг даргын орлогч аймгийн шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа. Цагаан тоос нь 130 мянган га талбайг эзэлж байгаа юм. Үүний нэг хувьд нь туршилт хийжээ.  Хаягдал цагаан тоосыг “Налко” бодистой холиход цагаан тоос хатаж чулуужсан тухай цагаан тоосны дэгдэлтийг багасгах туршилтад оролцсон ажлын хэсгийнхэн мэдээлэв.

  Засаг даргын шуурхай хуралдаан дээр Цагаан тоостой холбоотой мэдээллийг долоо хоног бүр танилцуулахаар болсон. Цагаан тоосыг дарахаар олон арга хэрэглэж үзсэн тухай Эрдэнэт үйлдвэрээс тайлбарладаг. Тэгвэл дээрх  туршилт амжилттай болсон гэж үзэн цаашид энэ аргыг хэрэгжүүлэх болсныг  БОАЖГ-аас онцолсон юм.

Ц.Чимэг

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө