Нийтлэгдсэн: Mon, May 14th, 2018

Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй

ND-1

Аймгийн Засаг даргын даваа гарагийн энэ долоо хоногийн шуурхай зөвлөгөөн Нутгийн удирдлагын ордонд бус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хурлын зааланд болж бууриа сэлгэлээ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс хийж хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлагатай танилцах, улмаар зургаан минутын шторкыг үзүүлэх гэж хааш хаашаагаа 5х6 хэмжээтэй дөрвөн хананы дунд энэ удаагийн шуурхай зөвлөгөөн болсон. Хэвлэлийнхний хувьд суух суудал бүү хэл хөл тавих зайгүй байсны зэрэгцээ агааржуулалт байхгүй зэргээс болж нэгэн телевизийн зураглаач агаарын дутагдалд орж муужран унаж сандаргасан. Хэвлэлийнхэн ч журмын нөхрөө тэр даруй заалнаас өргөн гаргаж агаар амьсгалуулснаар алтан амийг нь “аварсан”. Нийтдээ 30 метр кв-т талбайд нас биед хүсэн 100 шахам хүн цаг гаруй бөөгнөрөх нь аюул, эрсдэл дагуулж болохыг дарга нарт дуулгамаар байна.

ND-3

Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн шуурхайн цаг бүртгэгчээс эхлээд “суух суудал байхгүй, та нар багтахгүй” гэж хөөж туусан ч хэвлэл мэдээллийн байгууллагынхан иргэдэд мэдээлэл хүргэх үүрэгтээ үнэнч учраас яаж хөөж тууж байсан хатавчны хавьд багталцаж дөнгөсөн. Гэхдээ л цаашдаа шуурхай хуралдаан бууриа сэлгэх үед оролцогчдынхоо эрүүл ахуйн асуудлыг нь тооцохгүй бол нэг даргын тэргүүн туршлагыг дэлгэрүүлэхийн тулд хэн нэгний амь насыг эрсдэлд оруулах шаардлага байна уу.

ND-2

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө