Нийтлэгдсэн: Tue, May 15th, 2018

Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ

Ter-1

              Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Баян-Өндөр суманд Малчин баг, Малчны хороо байгуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Булган аймгийн төвөөс баруун тийш нэг их холгүй Буриадын хороо гэж байдаг. Улаанбаатарт нисэхийн уулзвараас урагш Өлзийт хороо гэж бий. Түүн шиг Баян-Өндөр сум Малчны хороотой болох нь ээ. Түүнээс өмнө мал, малчдад төрийн үйлчилгээг хүргэх, тэдэнд хүрч үйлчлэхийн тулд анхан шатны нэгж болох Малчин багийг байгуулах тухай саналыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017-2020 онд аймаг, орон нутгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссаны дагуу эрх баригчид Баян-Өндөр суманд Малчин багийг шинээр байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн.

1998 онд аймгийн ИТХ-ын 9 дүгээр хурлаас Малчин баг байгуулах шийдвэрийг анх гаргаж байжээ. Харин 2014 оны аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаас Баян-Өндөр сумын Малчин багийг Жаргалант суманд шилжүүлэх шийдвэр гаргаж байсан удаатай. Түүнээс хойш яг нэг жилийн дараа буюу 2015 оны аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаанаас Жаргалант сумын Малчин багийг татан буулгаж, газрын хөрснөөс арчиж мал, малчин хоёрыг зөнд нь хаясан, АН-ынхан. Тухайн үеийн энэ шийдвэрийн шалтгаан нь албан бусаар бол малчид хэзээ ч АН-ыг дэмждэггүй учраас Малчин багийг тарааж хариугаа авч буйгаар тайлбарлагддаг. Өнөөгийн эрх баригчид 2016 оны долоодугаар сард засгийн эрхийг авангуутаа мөрийн хөтөлбөрт туссан Малчин баг байгуулах тухай ажлыг анхаарлаасаа хөндий байлгаагүй. Иргэдээс тэр дундаа малчдаас санал авахад тэдний 88.1 хувь нь Малчин баг байгуулах саналыг дэмжсэн байна. Ингээд энэ удаад тэргүүлэгчид аймгийн ЗДТГ-аас оруулж ирсэн Малчин баг байгуулах тухай асуудлыг хэлэлцээд дэмжиж нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа