Нийтлэгдсэн: Tue, May 15th, 2018

Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна

Ter-4

Малчин баг байгуулах асуудлыг тооцоо судалгааны үндсэн дээр төсөвт өртөг, орон тоотой нь оруулж иржээ. Багийн дарга, нийгмийн ажилтан гээд дөрвөн орон тоотой байгуулахад жилийн цалингийн сан 32 сая төгрөг, НДШ 3.8 сая төгрөг, үйлчилгээний бусад зардалд 11.2 сая төгрөг гарах гэнэ. Малчин багийн иргэдийн шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлд зориулж нэг удаа 16.1 сая төгрөгийн зардал гарна. Багийн байрыг Баянцагаан багийн нутагт байх өмнө нь 35 дугаар баазын контор байсан байранд оруулахаар төлөвлөжээ. Байрны засварт 40 гаруй сая төгрөг шаардлагатай болж. Энэ бүх асуудлыг шийдсэнээр Баян-Өндөр сум 22 дахь багаа өлгийдөн авч Эрдэнэт хот дэргэдээ Малчин багтай болох анхны алхам ийнхүү эхэллээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өндөр сум 27 мянга 533 өрхтэй, 97.8 мянган хүн амтай. Статистикийн мэдээллээс харвал тус сум 53.1 мянган толгой малтай гэнэ. Сумын хэмжээнд 334 малчин өрх байгаа аж. Тэдний ихэнх нь тусдаа Малчин багтай байхыг дэмжсэн байна.

Монголын уран сайхны нэгэн кинонд “Хотод малтай айл байхгүй журамтай гэж байгаад хоёр ямаанаас нь салгачих гэсэн юм” хэмээн гардаг даа. Тэгвэл энэ дүр зураг тун удахгүй Эрдэнэт хотод өрнөх нь. Баян-Өндөр сум дэргэдээ албан ёсоор Малчин багтай болох асуудал нэг тийшээгээ цэгцэрлээ. Одоо хотын төвөөр энд тэндгүй бэлчиж байдаг малын асуудал шуударч Эрдэнэт хот малгүй болох нь ээ. Баян-Өндөр сумаас мал бүхий иргэдийг гаргаж тусад нь нутагшуулах Малчны хороог Говил багийн нутаг Залаатын энгэрт байгуулахаар төлөвлөжээ. Аймаг, хотын хэмжээнд байдаг мал бүхий иргэдийг энд төвлөрүүлснээр Эрдэнэт хот малгүй, малчингүй жинхэнэ цэвэр цэмцгэр хот болох юм байна. Нөгөө талаасаа энэ шаардлага амьдралаас гэлтгүй эрүүл ахуйн талаасаа ч нийгэмд тавигдаж буй асуудал. Их залуу багийн нутаг 27 дугаар гудамжинд таргийн таван үнээтэй хоёрын зэрэг айл байдаг. Тэд тэр бүр малаа вакцинжуулдаг уу, малынхаа баасыг хаана хаядаг, хэрхэн цэвэрлэдэг нь тодорхойгүй байдаг. Тэдний малд шүлхий гарвал ойр орчмын арван гудамжны хэдэн зуун иргэн хөл хорионд орж “амаараа шороо үмхэнэ”. Иймээс мал бүхий иргэдийг Малчны хороонд нэгдсэн зохион байгуулалтад оруулж нүүлгэх нь үнэхээр зөв. Иймээс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Малчны хороо байгуулах асуудлыг илүүтэй дэмжиж байлаа.

Ter-3

Тэр бүү хэл, тэргүүлэгч Д.Батбилэг “Анх Малчин баг байгуулахад нь гар бие оролцож байсныг одоо энэ Пүрэвлхагва дарга мэднэ дээ. Баянцагаанд байгаа нэг байшинг 40 сая төгрөгөөр зассан болоод Малчин багийг оруулах уу. Залаатын аманд Малчны хороогоо байгуулаад дэргэд нь зөөврийн хэдэн байшин аваачаад анхан шатны нэгж болох Малчин багаа зэрэгцүүлээд байгуулъя. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах талаасаа Малчин баг байгуулна гэдэг зөв. 2015 онд Малчин багийг татан буулгахад газар нутгийг нь хураагаад авчихаагүй учраас нутаг дэвсгэрийн цэгүүдийг тодорхой болго. Залаатын аманд Малчин баг, Малчны хороог байгуулаад дэд бүтцийг бий болгоход Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах хэрэгтэй. Тэнд үйлдвэрийн ажилчдын амралтын газар ч бий. Баянцагаан багт Малчин багийн байр байгуулснаар асуудлыг шийдэхгүй. Залаатын амаа тохижуул. Одоогийн байранд нь 40 сая төгрөг зарах уу өөрөөр шийдэх үү гэдгээ хар. Багийн ажлын байраа бодолц. Юм асуухлаар тойруулаад байна шүү, Одгэрэл ээ” гэв.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй