Нийтлэгдсэн: Wed, May 16th, 2018

О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ

2016-5-23-zahirgaa

                Аймгийн Засаг даргын тавдугаар сарын 14-ний Б/21 тоот “Албан тушаалд томилох, цалингийн хэмжээ тогтоох” тухай захирамж гарчээ. Захирамжид  “Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар тогтоолын дагуу Ожооворын Ариунгэрэлтийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилсугай” хэмээн заасан байна.

Za-1

Аймгийн Засаг даргын захирамжаар Ажил хүлээлцэх комиссыг баталсан аж. Комиссын даргаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, гишүүдэд Б.Баяраа /БСУГ-ын бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн/, Ч.Наранцэцэг /БСУГ-ын төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн/, нарийн бичгийн даргаар Б.Өлзийжаргал /аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн/ нар ажиллах юм байна.

Za-4

Za-3

Өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын дээд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулах зорилгоор Нутгийн удирдлагын ордонд ажилласан юм. Шүүхийн шийдвэрийнхэн шүүхийн тогтоолд гарын үсэг зуруулахаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансорд хандсан юм. О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилох Дээд шүүхийн тогтоолын хэрэгжилтийг хангах, аймгийн Засаг даргын захирамжийг биелүүлэх ажил хүлээлцэх ажиллагаа үдээс хойш болох аж.

Ямар ч байсан аймгийн Засаг даргын Б/21 тоот захирамжаар О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилсон тул өмнөх дарга Ж.Бат-Амгалан ажлаа хүлээлгэн өгөхөөр болов.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө