Нийтлэгдсэн: Wed, May 16th, 2018

О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан

Ag-1

Аймгийн Засаг дарга Д.Батлутын Б/21 тоот захирамж гарч О.Ариунгэрэлтийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилоод байгаа. Газрын дарга О.Арунгэрэлттэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

– ШШГГ-ынхан Дээд шүүхийн шийдвэрийг хангахын тулд ажиллагаа явуулж ажил хүлээлцүүлэхээр ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансорд хандсан. А.Бумансор үдээс өмнө, гадаа ШШГГ-ын албаны мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан. Ингэснээр ажил хүлээлцэх ажиллагаа эхлэх ёстой юм биш үү?

-Гурван шатны шүүх, Дээд шүүхээс намайг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг 2017 оны аравдугаар сард тогтоосон. Тэр цагаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллахгүй байсан учраас би иргэнийхээ хувьд хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярт “Дээд шүүхийн 332 тогтоолыг тавдугаар сарын 15-ны дотор хангах”-ыг даалгасан. Үүний дагуу аймгийн ШШГАлбаныхан өчигдөр буюу тавдугаар сарын 15-нд над руу утасдаж мэдэгдсэн. Улмаар намайг аймгийн БСУГ-ын даргаар томилсон аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулсан. Ингээд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансорд шүүхийн шийдвэрийнхэн мэдэгдэл хүргүүлэх гэсэн боловч “гадуур ажилтай” гээд ирээгүй. Өнөө өглөө 08.00 цагаас хойш 09.40 цаг хүртэл миний бие болон Шүүхийн шийдвэрийнхэн А.Бумансор даргыг хүлээсэн. Арай гэж уулзаж Шүүхийн шийдвэрийн мэдэгдлийг хүлээлгэн өгсөн.

-Аймгийн Засаг даргын Б/21 тоот захирамжаар таныг газрын даргаар томилсон байна. Ажил хүлээлцэх комиссыг ч баталжээ. Хэзээ ажил хүлээлцэх гэж байна?

-Засаг даргын Б/21 тоот захирамжаар намайг БСУГ-ын даргаар томилсон. Ажил хүлээлцэх комиссыг А.Бумансор даргаар ахлуулан байгуулсан. Нутгийн удирдлагын ордон дээр өнөөдөр 15.00 цаг хүртэл А.Бумансор даргыг хүлээсэн. Түүнээс хойш өдийг хүртэл БСУГ дээр ажил хүлээлцэх комиссынхныг хүлээгээд л сууж байна.

-Таныг анх Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн тухай 2016 оны аймгийн Засаг даргын Б/44 тоот захирамж гарч байсан. Бүтэц өөрчлөгдсөн болохоор та ажлаа өгсөн юм биш үү?

-Намайг 2016 онд ажиллаж байхад манай байгууллага аймгийн Боловсрол, соёлын газар нэртэй байсан. Улмаар Боловсрол, соёл, урлагийн газар гэж гэж бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Тэрхүү бүтцийн өөрчлөлтийг би энэ газрын даргаар ажиллаж байхдаа хийсэн гэсэн үг л дээ. Бүтцийн өөрчлөлтийг яамнаас ирсэн чиглэл, удирдамжийнх нь дагуу хийчихээд байхад намайг “Бүтцийн өөрчлөлт” нэрээр ажлаас халсан. Би энэ тухай Төрийн албаны зөвлөлд хандсан. ТАЗ-өөс шүүхэд хандахыг зөвлөсөн. Ингээд гурван шатны шүүхээс аймгийн Засаг даргын Б/44 тоот захирамж хууль зөрчсөн нь тогтоогдож ажилд эргүүлэн томилохыг заасан. Үүний дагуу л ажилдаа эргүүлэн томилогдоод байна.

-Дээд шүүхийн шийдвэр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард гарсан байх юм. Өөрөөр хэлбэл, тэрхүү Дээд шүүхийн “Ажилд эргүүлэн томилох” тухай 332 тоот тогтоол яагаад өдий хүртэл хэрэгжихгүй удсан юм бэ?

-Үүнийг Шүүхийн шийдвэрийнхэн л мэдэх байх. Аргаа бараад миний бие Хууль зүйн сайдад өргөдөл гаргасан.Үүний дагуу өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Ажил хүлээлцэх комиссынхныг хүлээгээд сууж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй