Нийтлэгдсэн: Wed, May 16th, 2018

“Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв

ga-1

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв манай аймагт ажиллалаа.  Тус төвийг 2016 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ.  Сургалт арга зүйн төв нь төрийн болон төрийн бус байгууллага, сургууль цэцэрлэгийн хүүхдүүд, иргэдэд гамшгаас хамгаалах сургалт мэдээллийг  өгдөг байна.  2018 онд  хойд бүсийн аймгуудад гамшгаас хамгаалах сургалт хийхээр төлөвлөжээ. Энэ ажлын дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газартай хамтран ард иргэдэд зориулж сургалт мэдээлэл өгөхөөр  ирсэн байна.

Газар хөдлөлт, гал усны аюулд өртсөн иргэдэд зориулсан сургалтыг онол практикийг хослуулан иргэдэд зааж байлаа. Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн  сургагч багш нар газар хөдлөлт болон галын аюулын үед өөрийгөө хэрхэн хамгаалах зөвлөмжийг хүүхдүүдэд өгсөн юм. Үүний дараа хүүхдүүд  сургалтын явуулын машинд орж, утаатай, газар хөдлөлтийн чичирхийлэлтэй хэсгээр явж, машин дээрээс аврах хоолойгоор доошоо бууж үзлээ.

Газар хөдлөлт, гал ус, гамшиг ослоос хамгаалах сургалтыг явууллаа

ag-2

Орхон аймгийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн  80 гаруй алба хаагчид иргэдэд сургалт мэдээлэл өглөө.  Хүүхдүүд явуулын машинд гамшиг ослоос сэргийлэх хамгаалах сургалтыг бодитоор туршиж үзэж байсан бол иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, хиймэл амьсгаа хийх хичээлийг сургагч багш заасан юм.

Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв нь 30 мянга гаруй иргэдэд сургалт мэдээлэл өгсөн байна. Манай аймагт анх удаа  болж байгаа гамшгаас хамгаалах сургалт хойд бүсийн аймгууд буюу  Булган,  Дархан-Уул, Сэлэнгэ аймагт үргэлжлэх юм.

А.Чимэг

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө