Нийтлэгдсэн: Wed, May 16th, 2018

Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо

Re-1

Говил багийн Орхон аймгийн тэргүүний 2-р цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо. Монгол өв уламжлал, ёс заншлыг дээдлэн үзэл баримтлалаа болгодог хоёрдугаар цэцэрлэгийнхэн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөлөл болон цэцэрлэгийн эрхлэгч нарт үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Тус цэцэрлэг нь 2012 оноос хойш эцэг эхчүүдийн санаачилгаар зөв монгол хүүхдийг төлөвшүүлэх, ардын ёс заншил өв уламжлалд тулгуурлан сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ.  2017-2018 оны сургалтаар хүүхэд багачууд сурсан мэдсэнээ үзүүлж, багш нар сургалтын арга барилаасаа сонирхууллаа.

Хоёрдугаар цэцэрлэгт одоогийн байдлаар зургаан бүлгийн 192 хүүхэд хүмүүжиж байна.  Бага, дунд, бэлтгэл бүлэгт хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон ардын өв уламжлалыг заадаг. Бэлтгэл бүлгийнхэн даам тоглож, шагайн наадгай, оньсон тоглоомоор тоглодог байна.

Хаягдал хөөсөнцрөөр товгор ханан чимэглэл хийжээ

Re-2

Говил багийн хоёрдугаар цэцэрлэгийн арга зүйч Л.Одонцэцэг хаягдмал материалыг ашиглан ханан чимэглэл хийсэн байна. Тэрээр хөөсөнцрөөр товгор ханан чимэглэл бүтээх санааг гаргажээ. Цэцэрлэгийнхээ 40 жилийн ойгоор бүтээсэн түүний 26 бүтээл монгол өв уламжлалыг харуулсан байна.

9

Үндэсний өв соёлыг цэцэрлэгийн наснаас олгох зорилгоор Орхон аймгийн тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн багш, ажилчид хөдөлмөрлөж байна. Цэцэрлэгийн багш нараас гадна жижүүр ажилтнууд хүүхэд багачуудад  даам, бөхийн дугуйлан орж, хүн бүр хүүхдийн төлөө хичээж ажиллаж байгаа гэдгийг тус цэцэрлэгийн арга зүйч хэлж байсан юм.

А.Чимэг

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа