Нийтлэгдсэн: Sun, May 20th, 2018

“Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ

AN-1

             Орхон аймагт Ардчилсан намаас “Монголоо сонсъё” үндэсний аяныг Эрдэнэт хотноо эхлүүллээ. Үндэсний аян 2018 оны тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ний өдрүүдэд буюу бүтэн сарын турш үргэлжлэх юм. Уг үйл ажиллагаа нь АН-ын шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд ард түмний улс төрийн байр суурь, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсож, бодит мэдээлэл цуглуулах, иргэдийн хүсэлт хүлээлтийг тандан мэдэх, зорилготой аж. Тус аяны хүрээнд Орхон аймгийн АН нийт иргэдтэй хийх уулзалтаа 2018 оны тавдугаар сарын 19-ны өдөр “Үйлчилгээний төв”-ийн задгай талбайд хийлээ. Энэ удаагийн уулзалтаараа Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг багийн нийт 1000 гаруй иргэнтэй уулзлаа. Уулзалтад ирсэн иргэд Орхон аймагт бүтээн байгуулалтын ажил огт хийгдэхгүй байна гэдгийг онцлоод “Аймгийн Засаг дарга болоод эрх баригчдын гадаад дотоодын аялал зугаалга, тансаглал хэрээс хэтэрч, аймгийн түүхэнд байгаагүй үргүй зардал гаргаж байна” гэсэн юм.

AN-4

Түүнчлэн “аймгийн ИТХ-ын төлөөлөгчид суудлын мөнгөө 2,5 дахин нэмэгдүүлж 5 сая болгосон, үйл ажиллагааны зардалд сар бүр 500 мянган төгрөг, тойрогтоо ажиллана гэж төлөөлөгч бүр 20 сая төгрөг авч байгааг арай дэндсэн үйлдэл” хэмээн иргэд багагүй бухимдалтай байлаа. “Төсвийн мөнгийг хэт үрэлгэн зарж, аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллахгүй байгаад харамсаж байна” гэдгээ ч илэрхийлж байсан юм. Мөн хууль шүүхээс илүү эрх мэдэлтэй орон нутгийн удирдлагуудын талаар гомдолтой иргэн багагүй байлаа. Уулзалтын үеэр иргэд санал бодлоо илэрхийлснээс гадна, эмчийн үзлэг, хөгжөөнт тоглоом, хүүхдүүдийн “АХА” тэмцээн зэргийг зохион байгуулж, улс орон нутгийн хөгжил цэцэглэлт, хэтийн төлөв, ард иргэдийн хүсэлт, хүлээлт зэргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэн чөлөөт ярилцлага хийсэн. Түүнчлэн урилганы дугаараар азтан шалгаруулж, аз нь алгандаа багтаж ядсан 10 оролцогчийг тодрууллаа.

AN-2

Орхон аймгийн АН энэхүү аяныхаа хүрээнд хоёр сумын 24 багийн иргэдтэй уулзалт хийх ба уулзалтууд зургаадугаар сарын 1-ныг хүртэл үргэлжилнэ. “Монголоо сонсъё” аяны хаалтын үйл ажиллагааг зургаадугаар сарын хоёрны өдөр Амарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уламжлал ёсоор Бүрэнбүстийн овоо тахиж уул ус, лус савдгаа баярлуулах юм.

AN-3

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ