Нийтлэгдсэн: Mon, May 28th, 2018

Рашаантад сургууль, Баянбулаг багт спорт зал барина

Au-2

                 Манай аймагт энэ 2018 онд улсын төсвийн 13 тэрбум 443.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 нэр төрлийн ажил хйигдэхээр болжээ.

Үүнд:

*** Хүүхэд хамгааллын төв байгуулахад

*** Баянцагаан багийн төвийн инженерийн шугам сүлжээнд холбох

*** Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах

*** Бүрэнбүст багийн орон сууцны байруудын дээвэр засвар

*** Рашаант багт 250 хүүхдийн сургууль барих

*** “Эрдэнэт” цогцолбор сургуулийг өргөтгөж 928 хүүхдийн багтаамжтай болгох

*** Яргуйт, Булаг багт тус бүр нь 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих

*** Даваат багт 250 хүний суудалтай Соёлын төв барих

*** Баянбулаг багт спорт заал барих

*** Дөмөг захын уулзвараас 6-р хороолол хүртэлх 2.1 км авто замыг өргөтгөх ажил багтаж байна.

Au-1

Үүнээс гадна орон нутгийн төсвийн 4 тэрбум 220 сая төгрөгөөр хөрөнгө оруулалтын 26 нэр төрлийн ажил хийж гүйцэтгэх гэнэ.

Үүнд:

*** Өндөр толгойн баруун хэсэгт ЦДАШ, дэд станц барих

*** Яргуйт багт АТП-15 дэд станцын хойд хэсэгт ЦДАШ, дэд станц барих

*** 1-18, 1-20-р, 2-5-р байр, Уртын гол баг болон Булаг багийн 14, 45-р гудамж, Шанд багийн багийн 39-р гудамж,  Жаргалант сумын сумын Төмөр замын хорооллын хэсэгт амралт, чөлөөт цагийн талбай байгуулах

*** 8 дугаар сургууль, 4 дүгээр сургууль, 5 дугаар сургуулийн гадна спортын иж бүрэн талбайг тохижуулах

*** БОЭТ-ийн цахилгаан үүсгүүрийн барилга зэрэг багтжээ. Мөн нэг тэрбум 711.8 сая төгрөгөөр их засварын 38 ажил хийгдэнэ.  “Энэ жил хувьд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компаниудын 90 хувь нь орон нутгийн аж ахуйн нэгжүүд байх болно. Түүнээс гадна ажиллах хүчний тодорхой хувийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдээс бүрдүүлнэ” гэдгийг Засаг даргын орлогч С.Батжаргал нээлтийн ажиллагааны үеэр онцолсон юм.

Нийтдээ аймгийн хэмжээнд энэ онд 17.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулаглтын ажил хийгдэх юм. 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ