Нийтлэгдсэн: Mon, May 28th, 2018

“Эрдэнэтийн хүүхдүүд Эрдэнэтийн бахархал” уриан дор хүүхдийн баярыг тэмдэглэнэ

Na-2

            Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний хүүхдийн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Аймаг, орон нутгийн удирдлагаас энэ удаагийн хүүхдийн баярыг “Эрдэнэтийн хүүхдүүд Эрдэнэтийн бахархал” уриан дор зохион байгуулах гэж байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын А/314 тоот захирамжаар “Эрдэнэтийн хүүхдүүд Эрдэнэтийн бахархал” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг баталжээ.

Хүүхдийн баярын хүрээнд аймгийн Хүүхдийн ордны “Хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдсан 260 гаруй сурагч, хүүхдүүд тайлангаа тавьж байна. Мөн зургаадугаар сарын 1-н буюу хүүхдийн баярын өдрөөр төв замыг бүрэн хаах юм. Энэ өдрийн 11.30 цагаас баярын арга хэмжээ Барилгачдын талбайгаас Амарын талбай хүртэлх үргэлжлэх хүүхдийн парадаар эхлэх юм байна.

Na-1

Амарын талбайд сурагчдын спорт, урлагийн тоглолт болохын зэрэгцээ аймгийн ИТХ-ын дэргэдэх хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгын уран бүтээлч хүүхэд багачуудын тоглолт болох ажээ. Аймгийн Тогооч нарын холбооноос Амарын талбайд хүүхэд багачуудаа амттанаар дайлах үйлчилгээг үзүүлэх гэнэ. “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгийг энэ үеэр зохион байгуулах зэрэг олон төрлийн арга хэмжээ болох талаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Наранболд Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийлээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ