Нийтлэгдсэн: Mon, May 28th, 2018

Амарын талбайд сурагчдын үзэсгэлэн худалдаа болов

Bv-1

            Амарын талбайд өнөөдөр Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хийж бүтээсэн уран бүтээлийг олон нийтэд, иргэдэд танилцуулсан “Бүтээлч хүүхдүүдийн бизнесийн гараа” өдөрлөг боллоо. Өдөрлөгт аймгийн хэмжээнд сургалт, хүмүүжлийн ажиллагаа эрхэлдэг 24 төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн сурагчдын 2018-2019 оны хичээлийн жилд хийж бүтээсэн бүтээлийн дээжийг үзэсгэлэн худалдаа хэлбэрээр дэлгэн үзүүлжээ. Аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачлагаар  Худалдан авах ажиллагааны албаны оролцоотойгоор хүүхдүүдийн хийсэн уран бүтээлээс худалдан авч, гадна дотны зочдод өгөх бэлэг дурсгалын зүйлийг бэлтгэхээр болсон. Тавдугаар сарын эхээр Д.Батлут дарга 20 дугаар сургуульд ажиллахдаа тэдний авьяаслаг, уран бүтээлч хүүхдүүдээс 1.6 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан юм.

Bv-6
Өнөөдөр ч гэсэн хүүхдүүдийн хийж бүтээсэн бэлэг дурсгалын зүйлийг худалдан авах ажлыг ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Өлзийжаргалаар ахлуулсан комисс албан ажлын хэрэгцээнд бэлэг дурсгалын зүйл бэлтгэхээр хүүхдүүдтэй арилжаа хийж, тэдний бэлэг дурсгалын зүйлээс худалдан авалт хийж байлаа.

Bv-3

Мөн Орхон аймгийн СӨХ-ны дарга Д.Ганхуяг наймдугаар сургуулийн сурагчдын хийсэн бэлэг дурсгалын зүйлээс албан хэрэгцээний зориулалтаар худалдан авалт хийж байлаа. Аймгийн Засаг даргын зөвлөх, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Цагаач идэвхтэй оролцож модон заан, “Малчин охин” нэртэй уран зураг худалдан авч байлаа. Тэрбээр “Би гэртээ заан цуглуулдаг юм. Нэлээн олон заантай болсон. Харин модон, тэр тусмаа эвлүүлдэг модон заан байгаагүй. Энэ их хөөрхөн хийцтэй юм байна. Цуглуулгандаа зориулж худалдан авлаа. Хүүхдүүд их хөөрхөн зүйл хийж байна. Гадна, дотныхонд бэлэг болгоод барьчихаар зүйл ч олон байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.  “Мажаа” компанийн захирал Д.Батсүх “Хүүхэд маань ах нарынхаа зурсан уран зургаас худалдан авалт хийх гэж дагуулж ирлээ. Манай аймгийн хүүхдүүд ямар их авьяастай, мундаг юм бэ. Дүү нар нь хүртэл эднээс суралцах гэж эцэг эхээ дагуулж ирж байна. Үнэхээр сайхан ажил болжээ” хэмээн уулга алдлаа.

Bv-2

Аймгийн засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Хүүхдүүдийн хийж бүтээснийг хараад үнэхээр бахархаж байна. Дээд тал нь 120 мянган төгрөгийн үнэтэй хайчилбараас эхлээд хөөрхөн зүйл их байна. Бүтээлч хүүхдүүдийн бизнесийн гараа өдөрлөгөөс харвал анх удаагийнх нийтийг хамарсан арга хэмжээ болоод ч тэр үү хүүхдүүд маань тухайн зүйлийн хийж бүтээхэд зарцуулсан эд материалын зардлаа л тооцоод үнэ өртгөө тавьжээ. Цаашид улам өргөжөөд аймгийн хэмжээний ажил болоод ирвэл хүүхдийн бүтээлийг бодитоор үнэлэх боломж ч гарна” хэмээсэн юм

Bv-5

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй