Нийтлэгдсэн: Wed, May 30th, 2018

Б.Мөнхдалай даргын албанд аудит хийхээс татгалзжээ

Ter-1

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын 2017 оны санхүүгийн аудитын нэгдсэн дүнгийн тухай”  асуудлыг авч хэлэлцсэн юм. Аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Ц.Нармандах аудитын нэгдсэн дүнгийн мэдээллийг танилцуулсан. Аймгийн аудитын байгууллагаас 91  байгууллагад аудит хийжээ. Ингэхдээ өмнөх жилүүдийн аудитын шалгалтын дүн, үйл ажиллагаа болон дарга, нягтлан бодогч нарын тогтвортой ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтээр 8 байгууллагад итгэл үзүүлэн энэ удаад аудит хийгээгүй байна.

Шалгалтад хамрагдсан байгууллагуудаас Б.Мөнхдалай даргатай Хот байгуулалт, барилга захиалагчийн алба Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт санал дүгнэлт өгөхөөс татгалзсан буюу шалгах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ байгууллагын хувьд өнгөрсөн онд гурван нягтлан бодогчийн нүүр үзээд байгаа агаад санхүүгийн анхан шатны бүртгэл, мэдээ тайлан зөрүүтэй илгээсэн, зарим мэдээ тайланг шалгалтын хугацаанд ирүүлээгүй, тайлан гаргалтын стандарт хангаагүй  учраас аудитынхан ийм дүгнэлт гаргасан байна.  Шалгалтын дүнгээр 89 хувь нь зөрчилгүй дүгнэлт авчээ. Мөн есөн байгууллага хязгаарлалттай, нэг байгууллага татгалзсан дүгнэлт авсаныг тэргүүлэх аудитор Ц.Нармандах мэдээллээ.

Ter-2

Харин хязгаарлагдмал санал дүгнэлт авсан есөн байгууллагад

Б.Туул даргатай Статистикийн хэлтэс

Г.Ганбаатар даргатай Онцгой байдлын газар

Б.Баасансүрэн даргатай Баян-Өндөр сумын ИТХ

А.Наранболд даргатай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Б.Оюунбаяр даргатай Хот тохижуулах газар

С.Ганцогт даргатай Баян-Өндөр сум

Б.Зоригтбаяр даргатай Жаргалант сум

Эрдэнэт сан

Халамжийн сан зэрэг багтжээ. Хязгаарлагдмал дүгнэлт гэдэг нь “хангалтгүй” гэсэн дүн ажээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ