Нийтлэгдсэн: Wed, May 30th, 2018

Энэ хоёрын хэн нь нохой бөөстсөн юм бэ

Ter-3

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар “Аймгийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө батлах” тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр тэргүүлэгч Д.Эрдэнэбат: “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон сууцны байрнуудын нэг давхарын подвалуудын халдваргүйжүүлэлт, ариутгалын ажил ямар шатанд явдаг вэ. Мэргэжлийн байгууллагууд төдийгүй Эрдэнэт ус, СӨХ-ийнхөн энэ тал дээр ямар ажил зохиодог вэ” хэмээн асуусан юм.

Ter-4

Д.Эрдэнэбатын асуултад “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨҮГ-ын ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн “Энд би ажилчдынхаа өмнөөс нэг зүйл хэлье. Орон сууцны нэг давхарт нохой бөөс маш их бий. Мэргэжлийн байгууллагуудад хэлэхэд хүлээж авдаггүй. Манай ажилчид нохой бөөсөнд байнга хазуулдаг. Тэр нь загатнадаг учраас мааждаг. Их хэцүү. СӨХ-оос нохой бөөсний устгалтад анхаардаггүй” гэсэн юм.

Үүний дараа аймгийн СӨХ-дын дарга Ц.Ганхуяг “Эрдэнэт усын ажилчид подвалд ороод ажиллахад нь нохой бөөс хазаад түүнийгээ маажиж малтаад яр шарх болсон зүйл байхгүй. Ийм мэдээлэл өгсөн гээд байгаа хэсгийн инженертэй нь уулзахад миний гарын үсэг биш байна. Би ийм санал гомдол гаргаагүй  гэсэн хариулт өгсөн. СӨХ-дын зүгээс энэ онд 18  сая төгрөгөөр ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөсөн. Халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллага, мал эмнэлгүүдээр хийлгэж байгаа. Одоо нохой бөөс байхгүй. Эрдэнэт усынхан ченжийн ажил хийдэг. СӨХ-д боолын үүрэг гүйцэтгэдэг. Сангийн нэг ширхэг винтель захаас 8500 төгрөгөөр худалдан авдаг. Түүнийг мэргэжлийн байгууллага болох Эрдэнэт усаар тавиулахаар хөлс нь 10 гаруй мянган төгрөг болдог. Эрдэнэт усынхан ингэж л ажилладаг. Эдний ажилчид нохой бөөсөнд хазуулаад яр шархандаа баригдсан асуудал болоогүй” гэсэн юм.

Энэ хоёр байгууллагын удирдлагуудаас өгч байгаа тайлбарыг харвал ямар ч байсан манай Эрдэнэт хотын байрны подвал нохой бөөстэй. Түүнийг устгадаг юм байна гэсэн ойлголт төрлөө. Гэхдээ энэ хоёр байгууллагын ажилчдын хэн нь нохой бөөсөнд хазуулаад яр шархандаа баригдаад байгааг хууль хяналтынхан тогтоохгүй бол нэг нь танайх нохой бөөстэй гээд, нөгөө нь нохой бөөсөө устгасан хэмээн барьцалдах дээрээ тулаад байна, дарга нар аа.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ