Нийтлэгдсэн: Sun, Jun 3rd, 2018

Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу

Bo-3

“Эрдэнэт Ус” ОНӨХК-ийн захирлаар Д.Бүүвэйбаатар томилогдоод хоёр жилийн нүүр үзэж байгаа. Өнөөдөр энэ байгууллагын ажлыг дүгнэхэд, яаралтай аваарын горимоор ажиллах нөхцөл, техникийн бэлэн байдал бүрэн алдагдсан гэж хэлэхээр байна. Учир нь гуравдугаар хорооллын 22 дугаар байрны нэгдүгээр орцны хонгилд үйл ажиллагаа явуулдаг Хэвлэлийн газарт бохирын ус хальж гарснаар, тэр хавийн оршин суугчид амьсгалахад хүнд байдалд оржээ. Амралтын өдөр таарсан учир “Эрдэнэт Ус” яаралтай арга хэмжээ авахгүй байна гэсэн оршин суугчдын гомдлоор бид очлоо.

Газар дээр нь очиход, хонгилын давхраас бохирын ус гадагшаа урсаж, гарсан. Хэвлэлийн газар руу орох боломжгүй, бохир ус шагайнаас дээгүүр татсан. Дотор нь байгаа техник хэрэгсэл, эд зүйлсийг зөөх ямар ч боломжгүй байлаа. Хэвлэлийн газраас “Эрдэнэт Ус” ОНӨХК-д дуудлага өгсөн боловч, бохирыг соруулаагүй байна.

Bo-2

“Эрдэнэт Ус” ОНӨХК-ийн диспетчер П.Гантөмөрөөс “Танайх хэдэн цагийн дотор бохирын усыг соруулж авах вэ” гэж асуулаа. Гэтэл өөдөөс  “Ариутгал ус татуургын хэсгийн дарга н.Уламбаяр гуравдугаар  хорооллын 6 дугаар байран дээр ажиллаж байгаа. Ажлаа дууссаны дараа очиж соруулна. Манай соруулдаг техник эвдэрсэн. Ер нь Хэвлэлийн газрын дээр нэгдүгээр давхар дахь “Хишиг” цайны газар тос баригч угаалтуур дээрээ суурилуулаагүй учраас бөглөрөл үүссэн. Манайхаас цайны газар руу албан бичиг явуулах гэж байгаа” гэсэн хариулт өгсөн юм .

“Хишиг” цайны газрыг ажиллуулж буй эмэгтэй “ Тавдугаар сарын 15-наас хойш халуун ус тасарсан. Хорь гаруй хонож байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Тостой аяга тавгийг хүйтэн усаар угаахаар бөглөрөл үүсэлгүй яахав. Би “Эрдэнэт Ус”-ын дарга руу нь байнга ярьж хэлдэг боловч халуун ус өгөхгүй байгаа” гэсэн хариултыг хэллээ.

Бохирын ус хальж, Хэвлэлийн газрын техник хэрэгсэл, эд зүйлс аюулд учирсан, гадагшаа үнэртэх бохирын үнэрээс ариун цэвэр, халдваргүйтлийн дэглэм алдагдсан зэрэг  гуравдугаар хорооллын 22 дугаар байрны нэгдүгээр орцны тэр хавийн оршин суугчдад үүсээд байгаа энэ нөхцөл байдал дээр “Эрдэнэт Ус” ОНӨХК-иас яаралтай арга хэмжээг даруйхан авсаны дараа хариуцлагын асуудлаа ярих ёстой болов уу. Гэтэл дээрх хоёр хувийн байгууллага, СӨХ-ны хүмүүстэй уулзаж явахад, “Д.Бүүвэйбаатар дарга ажлаа хийхгүй бараг хоёр сар болж байна. Нэг бол өвчтэй, эсвэл хотод ажлаар яваа гэдэг. Энэ байгууллага эзэнгүй болоод удлаа” гэсэн асуудлыг өмнөөс тавьж байв.

Bo-1

Дарга нь байхгүй, эсвэл хариуцлагагүй байсан ч бүхэл бүтэн хотын дулаан, ус, инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг хариуцдаг байгууллага амралтын өдөр ч хэвийн ажиллах ёстой. Гэтэл энэ байгууллагын яаралтай ажиллах техникийн нөхцөл алдагдсан нь энэ жишээнээс харагдахаар. Дээрх бохир гадагшаа горхи мэт урсаж байгаа нөхцөл гуравдугаар хорооллын 22 дугаар байран дээр хоёр удаа гарчээ. Одоогоор дээрх гэмтлийн техникийн нөхцлийг тодорхойлох нь байтугай яаралтай арга хэмжээ авахгүй, бохирын ус хотын төвөөр горхи мэт ширжигнон урссаар байна.

А.Чимэг

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй