Нийтлэгдсэн: Mon, Jun 4th, 2018

Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-тэй боллоо

Se-1

 Манай аймаг улсын хэмжээнд анх удаа өсвөр насныханд үнэ төлбөргүй “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх” төвтэй боллоо.  Энэ төвийг “Нийгмийн Эрүүл мэндийн төв”-д байгуулсан юм.  Уг төвд ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх  бөгөөд өсвөр насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Аймгийн хэмжээнд  нэг жилийн турш үргэлжилсэн “Сэтгэлийн анир” төслийн хүрээнд энэ төвийг нээж байгаа аж. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгийн санаачлагаар 8-12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн боловсрол, зөвлөгөө өгөх зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд “Сэтгэлийн анир” төсөл хэрэгжсэн. Үүний хүрээнд сэтгэл зүйч, гэр бүл судлаач, хүүхдийн сэтгэл зүйч, сэтгэц, наркологийн эмчийн бүрэлдэхүүнтэй баг төрийн өмчийн 16, хувийн гурав, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн хоёр төвийн 8-12 дугаар ангийн 5000 орчим сурагчдад сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө,  мэдээлэл өгчээ.

Se--2

 Мөн сэтгэл зүйн боловсрол олгох сургалт, “Өсвөр насны сурагчдын стрессийн түвшин, сэтгэл гутрал, гэр бүлийн харилцааны сэтгэл ханамжийг илрүүлэх” судалгаа  авсан байна. Судалгаанд 4797 сурагч хамрагджээ. Судалгааны дүн хараахан гараагүй байна.

Харин сэтгэл зүйчдийн баг сурагчидтай уулзахад, дийлэнхи нь гэр бүлийн харилцаа, үе тэнгийнхэнтэйгээ харилцах, үе тэнгийхний дарамт, гадуурхал, ганцаардлын асуудлаар зөвлөгөө авсан байна. Тодруулбал, 1254 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө авах хүсэлт тавьсаны дагуу тус баг 1024 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгчээ.

Аав, ээжийнхээ таарамжгүй харилцаанаас болж сэтгэл гутралд орох цаашлаад амиа хорлох оролдлого хийж байсан хүүхдүүдэд дээрх төслийн багийхан ганцаарчилсан зөвлөгөө өгсөний үр дүнд сэтгэл зүйн тогтворгүй үедээ мэргэжлийн байгууллага, сэтгэл зүйчид хандаж сурах хэрэгтэй гэсэн ойлголтыг өгч чадсан байна.

Se-3

Өсвөр наснынханы сэтгэл зүйд тулгамдаж буй асуудлын шалтгаан нь гэр бүлийн харилцаа,  гэр бүл салалт, архидалт, хүчирхийлэлтэй холбоотой байсан аж.  Хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг талаар судлахад 53.73 хувь нь яаж шийдвэрлэхээ мэддэггүй гэж хариулсан байна. Энэ нь хүүхдүүдэд сэтгэл зүйн боловсролыг зайлшгүй олгох хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймд орон нутаг энэ хэрэгцээ, шаардлагыг харж өнөөдөр “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” –ийг байгуулж байгаа нь сайшаалтай гэж төслийн багийнхан онцолсон юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ