Нийтлэгдсэн: Mon, Jun 4th, 2018

“Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ

TURK surguuli-2

           Хүүхдийн баяр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны сурагчид хоолны хордлогод оржээ. Тус сургуулийн зүгээс хүүхдийн баярыг угтан уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхдүүдээ баярлуулсан байна. Өнөөдрийн байдлаар тус сургуулийн 37 сурагч, зургаан багш хоолны хордого гэсэн оноштойгоор БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс нэг хүүхдийн бие хүнд, 13 хүүхэд хүндэвтэр байгаа ажээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сурагч, багш нараас бактерологийн шинжилгээ авахад цусан суулгын нян илэрсэн байна. Аймаг, орон нутгийн удирдлага болон Эрүүл мэндлийн газраас сайдын 508, 328 тоот тушаалын дагуу шуурхай арга хэмжээ авч байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс таван хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг манай аймагт ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээс гадна гадуур байгаа 175 сурагч, 46 багш ажилтныг шинжилгээнд хамруулаад байгаа аж.

Tu-1

“Орхон эмпати” сургуулийн удирдлагаас хүүхдийн баяраар дотуур байрны хүүхдүүддээ пирошки, кембаб хийж өгчээ. Урьдчилсан байдлаар багш, сурагчдын хордлогын онош гэдэсний халдварт өвчин болох нь тогтоогджээ.  Тус сургуулийн дотуур байрны цайны газар нь хоолны дээжээ авдаггүй. Сургуулийнхаа цэвэрлэгчээр кембаб ороолгодог, нэг тогооч нь өөрөө гэдэсний цусан суулга өвчний нян тээгч байсан нь илэрсэн байна. Тус сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдын зуны амралт эхлээгүй, өнөөдөр дотуур байрны сурагчдад ямар хоол унд өгч байгаа, цайны газар болон орчны ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Сургууль руу дотогш нь гадны хүн нэвтрүүлэхгүй, мэдээлэл өгөх боломжгүй хаалттай байна.

БНТурк улсын хөрөнгө оруулалттай, тэндхийн өндөр мэргэжлийн багш нар бүхий боловсон хүчинтэй, жилдээ гурав хүртэлх сая төгрөгийн төлбөртэй сургалттай  тус сургуульд суралцаж байгаа Эрдэнэтийн хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд өнөөдрийн байдлаар ямар ч баталгаа алга байна. Түүгээр ч үл барам зарим нэг мэдээллээс харвал тус сургуулийнхан дотуур байрны хүүхдүүддээ хоносон хоол өгдөг ажээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ