Нийтлэгдсэн: Mon, Jun 4th, 2018

Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна

Ba-1

“Орхон эмпати” сургуулийн дотуур байрны 200 гаруй сурагч, 50 гаруй багш хүүхдийн баяраар хоолны хордлогод оржээ. Тэднээс 37 сурагч, зургаан багш БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн эхний шинжилгээгээр өвчтөнүүдийн биед цусан суулга илрээд байгаа. Аймийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр “Орхон эмпати” сургуулийн сурагчид хоолны хордлогод орсон явдал өндрөө авч яригдлаа. Аймгийн Мэргэжлийн хяналтынхан дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа аж. Эрүүл мэндийн газар болон холбогдох албаныхан “Орхон эмпати” сургууль дээр ажиллаж болсон үйл явцын талаарх мэдээллээр аймгийн удирдлагуудыг хангасан байна.

Засаг дарга энэ үеэр хэлэхдээ “Орхон эмпати сургуулийн удирдлага дотуур байрны сурагчиддаа хоносон хоол өгдөг байна. Хоолны дээж ч авдаггүй. Сарын өмнө хоолны цэсээ баталдаг ч дуртай өдрөө  өөрчлөөд хоносон хоолоо өгдөг. Тогооч нарын  нэг нь өөрөө гэдэсний халдварт өвчний нян тээгч байна. Угаагчаараа кембаб ороолгосон. Үүнээс болж тус сургуулийн багш сурагчид хоолны хордлогод орсон. Энэ бүхэн шалгалтаар илэрсэн. Иймд Нийгмийн бодлогын хэлтсийнхэн тодорхой ажил зохион байгуул. Энэ бол бидэнд ирж байгаа цохилт. Хэдэн тогооч, эмчийн буруу болоод, тэдэнд арга хэмжээ аваад өнгөрч болохгүй” гэдэг үүрэг даалгавар өглөө.

Tu-1

“Орхон эмпати” сургуулийнхан аймгийн Засаг даргын захирамж, төрийн байгууллагуудын зүгээс гаргасан холбогдох тушаал, шийдвэрийг  биелүүлдэггүй дур зоргоороо зөрчдөг байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн орчинд, тэдгээрийн цайны газарт шарсан, хуурсан бүтээгдэхүүн пирошки, хуушуур худалдаалахыг хориглосон. Гэтэл “Орхон эмпати” сургуулийн удирдлага өнөөдрийг хүртэл сурагчдынхаа ходоодыг шархлуулах зорилгоор  тэдэнд ханасан тосонд шарсан пиоршкигоор дайлж байна.

Мөн аймгийн Засаг даргын болон Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын тушаал гарч хаврын хуурайшилт ихтэй байгаа энэ үед зохион байгуулалтайгаар ой, хээрийн бүсэд аялал жуулчлал, зугаалга хийхийг хориглосон. Гэтэл тус сургуулийн захиргаанаас санаачлан албан ёсоор зохион байгуулж Хүүхдийн баяраар сурагчдаа ой, хээрийн бүсэд зугаалуулжээ. Зарим нэг албан бус мэдээллээс харвал тус сургуулийн захиргаа тогооч, эмч, угаагч нараа ажлаас нь халаад асуудлыг намжаах арга хэмжээ авч байгаа гэнэ. Турк сургуулийн сурагчдын хоолны хордлогын талаарх анхны мэдээ зургаадугаар сарын 1-ний өдрийн оройхон нэгэн иргэний цахим хуудсанд тавигдсан ч тун удалгүй устгагдсан ажээ. “Орхон эмпати” сургуулийн захиргаанаас энэ талаар ямар нэгэн тайлбар мэдээллийг хэвлэлээр хийгээгүй, асуудлыг тас нуухаар, эрдэнэтчүүдэд мэдэгдэхгүй өнгөрөөхөөр чармайж байгаа бололтой.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ