Нийтлэгдсэн: Mon, Jun 4th, 2018

Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй

Da-1

          Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн сонирхолтой болж өнгөрлөө. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир зочилж энэ удаагийн орон нутгийн томилолтынхоо талаар болон өнгөрсөн хугацаанд УИХ-ын зүгээс болон Эрдэнэтээс сонгогдсон гишүүнийхээ хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын эрхэм гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг шуурхай зөвлөгөөнд орж ирэх үед аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны дарга Я.Тунгалаг үүлэнд зориудаар нөлөө үзүүлж бороо оруулсан ажлынхаа талаар мэдээлэл хийж байсан юм. “Аймгийн хэмжээнд үүл буудах сумны төсөв хөрөнгийг баталсан ч буудлагын экспедиц ажиллахад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа, сумны хүрэлцээ дуусч байгаа” зэргээр Я.Тунгалаг мэдээлсэн. Үүнийг сонссон УИХ-ын эрхэм гишүүн Д.Дамба-Очир “Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй шүү” хэмээн  хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга шуурхай зкөвлөгөөн дээр доорх мэдээллийг эрдэнэтчүүддээ хүргэлээ. Үүнд,

Da-2

*** Хүүхдийн эмнэлгийн нээлтэд оролцохоор ирлээ. Өнгөрсөн онд би хөөцөлдөж байж 2.2 тэрбум төгрөг улсын төсөвт тавьж өгснөөр ашиглалт орж байна.

*** Зургаадугаар сарын 16-нд Эрдэнэтэд нэг том арга хэмжээ болох гэж байна. Би өөрөө олон хамтлаг, дуучид авч ирье. Өөрөөсөө хөрөнгө, мөнгө  ч гаргая. Нэг орой эрдэнэтчүүдтэйгээ хамт сайхан шоудая.

*** Оны сүүлчээр төр, төсвийн байгууллагынхны цалинг нэмнэ.

*** Эдийн засаг амаргүй, хүндхэн байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна.

*** Аймагт камер нэмж өгье.

*** Энэ урд байгаа ТОСК-ийн хоёр барилга  энэ онд ашиглалтад орно. Ажил нь өнөө маргаашгүй эхэлнэ. Тэд надаас гуйж байгаад Хөгжлийн банкнаас зээл авсан.

*** Би 2018 онд Орхон аймаг 14 тэрбум төгрөг тавьсан. Энэ жил хоёр том сургууль, 3 цэцэрлэг барина. Хоёр сургууль өргөтгөнө. Ажил нь эхэлнэ.

*** Зургаадугаар сарын 20-ноос хойш УИХ зөвхөн Үндсэн хуулийн төслийг л хэлэлцэнэ. Үндсэн хуулиа баталвал Орхон аймаг маань хот болно.

*** Цэвэрлэх байгууламж энэ онд ашиглалтад орно. Энэ ажил 2008 оноос л хэлсэн. Энэ жил би мөнгө тавьж өгсөн. Ингэснээр ашиглалтад орох боломжтой боллоо.

*** Та бүхний өмнө миний өрөөний хаалга нээлттэй байгаа шүү. Улаанбаатар орвол уулзаж, учирч байгаарай.   

 

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Displaying 1 Comments
Have Your Say
  1. Your Name... says:

    bolj bna

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ