Нийтлэгдсэн: Tue, Jun 26th, 2018

ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Me-1

МЭНДЧИЛГЭЭ

2018.6.27                                                                                                            Эрдэнэт хот

Эрхэм  хүндэт  уурхайчид аа!

ХХ зууны манлай бүтээн байгуулалт болох уул уурхайн баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт хамт олон та бүхэндээ “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн  баярын  халуун мэндийг   өргөн дэвшүүлье!

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн  эхний ээлж   1978 оны  12 дугаар сарын  14-ний өдөр ашиглалтад орж  анхны баяжмалаа  гаргаж  эхэлснээс хойш   эдүгээ 40 дэх жилтэйгээ золгож, энэ  өдрүүдэд   Эрдэнэтчүүд , Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  хийсэн бүтээснээ  дүгнэж, цаашид   хийх ажлаа  төлөвлөж  байна.
Тэртээ 40 жилийн өмнө нэг жилд  4,0 сая тонн  хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байсан Эрдэнэт үйлдвэр  өнөөдөр  жилд  35,1 сая тонн хүдэр  боловсруулж,  улс  эх орныхоо  өмнө  хүлээсэн үүргээ   амжилттай биелүүлж,  техник технологийн шинэчлэл хийж,   үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн өмнөө тавьсан зорилтоо  амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Ийнхүү амжилттай ажиллахад “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагчид, үе үеийн ажиллагсад, өнөөдөр ажиллаж яваа уурхайчин хамт олон болон тэдгээрийн  гэр бүлийн нөр их хөдөлмөр, зүтгэл, ихээхэн  үүрэг  гүйцэтгэснийг баярын энэ өдрүүдэд  бахархан  тэмдэглэхэд таатай байна.
Улс эх орон болон аймаг орон нутгийнхаа хөгжил  дэвшилд  үнэтэй  хувь нэмэр оруулан  үр дүнтэй хөдөлмөрлөж  яваа  “Эрдэнэт үйлдвэр”-ХХК-ийн уурхайчин хамт олондоо  Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо  нийт иргэдийн нэрийн өмнөөс  гүн талархал илэрхийлье.
Зууны манлай  бүтээн байгуулалт,  Дэлхийн болон Үндэсний  шилдэг аж ахуйн нэгж, Манлай татвар төлөгч байгууллага, Олборлох үйлдвэрийн ил тод байдлыг хэрэгжүүлэгч шилдэг компани, Монгол улсын аж үйлдвэрийн салбарын шилдэг байгууллага  Уулын баяжуулах  Эрдэнэт  үйлдвэрийн  хөгжил, дэвшлийн   40 жилийн  түүхийг бичилцсэн үйлдвэрийн анхдагчид, үе үеийн уурхайчид болон тэдгээрийн гэр бүлд  эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг  хүсэн ерөөе.
Орхон аймаг, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшлийн  төлөө хамтдаа  ажиллацгаая.

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд
Эрдэнэт хотын захирагч
ДАМБЫН БАТЛУТ

Me-2

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ