Нийтлэгдсэн: Wed, Jun 27th, 2018

Уурхайчид “Эрдэнэ Мандал” овоогоо тахилаа

Ov-1

                Өглөөний тэнгэрт бүртийх ч үүлгүй, зуны нэгэн өдрийн ургах наран зүүнээс налайж Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэ Мандал” овоо тэргүүтэй эрдэнэсийн өлгий нутгийг гийгүүлж эхэлсэн зургаадугаар сарын 27-ны энэ сайхан нарлаг өдөр 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож байна.

Ov-2

Түүхт 40 жилийн ойн баяр наадмын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн үе үеийн уурхайчдын нандин шүтээн болсон “Эрдэнэ Мандал” овоог тахих, тайх ёслол өглөөний 06.00 цагт эхэлсэн юм. Овооны тахилгад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд болон 49 хувийн төлөөлөл болох “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар, компанийн захирал П.Пүрэвтөвшин нар болон үе үеийн уурхайчид, эрдэнэтчүүд өргөнөөр оролцлоо.

Ov-3

“Эрдэнэ Мандал” овоог тус үйлдвэрийн ойн баярын үеэр өргөн дэлгэр тахихын зэрэгцээ жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд уурхайчид овоондоо гарч жилийнхээ хийморь лундааг даатган идээ будааныхаа дээжийг өргөн мөргөдөг. Овоо тахилгын үеэр хурдан удмын морийг сэтэрлэж, үе үеийн уурхайчдын хөлс хүч, сэтгэл шингэсэн, өглөө бүр цайныхаа дээжийг өргөн дээдэлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчдын үйл хэрэг чиг шулуун, шударга байхыг билэгдэн нум сум тавих ёслол үйлддэг. Ийнхүү түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид “Эрдэнэ Мандал” овоогоо тахилаа. “Эрдэнэ Мандал” овоог тэртээ 1700 гаад оны үеэс нутгийн иргэд жил бүр тахиж сүслэн дээдэлж ирсэн буян хишгийн тахилгатай овоо юм.

Ov-4 Ov-10

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ