Нийтлэгдсэн: Wed, Jun 27th, 2018

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Re-1

Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Эрдэнэт хот, Орхон аймаг, Монгол орныг 40 жил  тэжээж байгаа, улс эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй энэ хамт олны түүхэн гавьяаг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ЕТГ-ын ажилтан н.Эрдэнэ-Уул уншиж танилцуулсаны дараа ЕТГ-ын дэд дарга Г.Байгальмаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүндэт туганд Сүхбаатарын одонг зүүж өглөө.

Re-2

Ийнхүү дэлхийд данстай уул уурхайн тэргүүлэх үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үе үеийн уурхайчид, өнөөдөр ажиллаж бүтээж байгаа 6500 гаруй баялаг бүтээгчдийн энгэрт гялалзаж байсан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн дээр Сүхбаатарын одон заларлаа. Оройдоо жанжин Сүхбаатарын одонг залсан үйлдвэрийн Хүндэт тугийг тус үйлдвэрээс төрөн гарсан анхны хөдөлмөрийн баатар, уурхайчин н.Жигмэдцэрэн залж уурхайчид түрэн уухайлж Цэнгэлдэх дүүрэн хүнгэнэх  уухайн түрлэг Эрдэнэтийн тэнгэр дор цуурайтах нь тэр.

Re-3

Мөн энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын уурхайчиддаа хандсан мэндчилгээг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг уншиж танилцуулсан юм. Монгол улсын Ерөнхий сайдын мэндчилгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар уншиж танилцуулав.

Re-4

Re-5

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна