Нийтлэгдсэн: Mon, Jul 2nd, 2018

Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно

Ut-1

Монголын Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ.

Энэ жилийн наадмаар цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоол үйлдвэрлэл буюу хуушуур, шорлог хийх, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй  аж ахуйн нэгж, иргэдийг  цахимаар бүртгэхээр болсон байна. Тодруулбал,  ERDENET.MN  сайтаар энэ сарын сарын  2-ны өдрөөс эхэлж  бүртгэл явагдана гэдгийг ажлын хэсгээс мэдээллээ. Ингэхдээ аймгийн МХГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдэд шаардлагын дагуу зөвшөөрөл олгох юм. Энэ жил наадмын талбайд, үйлчилгээ үзүүлэх хуушуурын 30, Морь барианы газарт хуушуурын 20 гэр, шорлог, хорхог хийх иргэн, аж ахуйн нэгжид 15 зөвшөөрөл олгоно.

 Түүнээс гадна цэнгэлдэх хүрээлэнгийн павилонуудад хуушуур хийх зөвшөөрөл олгодог бөгөөд зөвшөөрлийн үнэ 35 мянга төгрөг байна. Иргэн, ААНБ-ууд бүртгүүлэхдээ аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, татвар төлөгчдийн цэнхэр дэвтэр, иргэний үнэмлэх, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, ажиллах хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай.

 Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зөвшөөрөл авсан иргэд Биеийн тамир, спортын газарт 30 мянган төгрөгийн барьцаа, цахилгааны төлбөр 5000, хог хаягдлын хураамж 10 мянга, Татварын хэлтэст 30 мянга, ариутгалын 4000 төгрөгийг урьдчилж төлнө. Үйлчилгээ эрхлэгчдийг эрүүл ахуй, аюулгүй байдлын сургалтад хамруулна.

Мөн нийтийн хоолоор үйлчлэх аж ахуйн нэгж байгууллагууд нэг удаагийн

гялгар уутанд халуун хуушуур, шорлог зэргийг хийж худалдаалахыг хориглоно гэдгийг МХГ-ын Улсын байцаагч хэллээ.

 Аймгийн авто тээврийн газраас хурдан морь уралдах үеэр наадмын талбай, морь барианы газрын хооронд нийтийн тээврийн түр маршрутын 5 чиглэлийг батлаад байна.

Ut-2

Ut-3

Ut-4

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ