Нийтлэгдсэн: Tue, Jul 3rd, 2018

Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ

Co-2

Аймгийн БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч, сувилагч  нар дөрвөн настай хүүхдэд тусламж үзүүлэхээс татгалзсан тохиолдол гарчээ. Зургаадугаар сарын 27-ны өглөө 07.50 цагт дөрвөн настай хүүхэд халуураад бие нь тавгүйтсэн тул ар гэр нь БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хандсан байна. Гэтэл тус тасгийн сувилагч “Манайх хүн хүлээж авахгүй, наад хүүхдээ өрхийн эмнэлэгт нь үзүүл” хэмээн хөөж туусан байна. Халуурч, уйлагнасан хүүхдээ тэвэрсэн эцэг, эх “Өрхийн эмнэлэгтээ очсон боловч онгойх цаг нь болоогүй учраас энд ирлээ, хүүхдийг минь үзээд өгөөч” хэмээн гуйсан ч эмч, сувилагч нар “ээлж солигдож байгаа” гэх шалтгаанаар дөрвөн настай хүүхдийг хүлээж аваагүй аж. Хүүхдээ тэвэрсэн эцэг эх аргагүйн эрхэнд өөрийн харьяаны “Мэнд сэцэн” өрхийн эмнэлэгт хандсан боловч  тэдний эмч  “Миний харьяаны, миний үзэх хүүхэд биш байна, үзэхгүй

” гээд хүлээн авахаас татгалзсан байна. Хүүгийн харьяаны өрхийн эмнэлгийн эмч нь амралтаа авсан тул ийнхүү бяцхан хүүд хандах газар олдохгүй байгаа тухай гомдлоо 70353511 тоот утсанд илгээжээ.

Co-3

Хүүгийн ар гэрийн гомдлыг Эрүүл мэндийн газрынхан шалгаж үзээд “Мэнд сэцэн” өрхийн эмнэлгийн эмчид  “Сануулах” арга хэмжээ авлаа хэмээн газрын дарга нь аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр танилцуулав.

Манай аймгийн БОЭТ-ийн эмч нар харилцааны ёс зүйгүй, “ээлж солигдож байна” хэмээн шалтаглаж дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байгаа үйлдэл нь эмчийн ёс зүйн талаасаа хатуухан хариуцлага тооцох ёстой  байж болох ч удирдлага нь тэдэнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Эмч, сувилагч нарын талаар гаргаж байгаа иргэдийн гомдол тэр бүр тасардаггүй, хариуцлага зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох механизм манай аймагт алга байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …