Нийтлэгдсэн: Tue, Jul 10th, 2018

Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө

S-1

Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үе үеийн уурхайчдын гавьяа зүтгэлийг Монголын төр, засаг цаг ямагт өндрөөр үнэлж эрдэнэсийн эзэд болсон уурхайчдыг шагнаж урамшуулдаг билээ.

    Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг, гавьяат цолтон гурав төрөн гарлаа.

S-2

Монгол Улсын эдийн засаг болон Уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн мянга мянган ажилтнуудын төлөөлөл болгож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажиллаж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн өрмийн машинч Батхүүгийн Батбаяр  Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардсанаар хөдөлмөрийн баатруудын алдрын замнал үргэлжилсэн билээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Геологи хайгуулын ангийн ахмад ажилтан, Төрийн соёрхолт Г.Сандуйжав, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Э.Доржболд, Авто тээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Д.Чадраабал нар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үе үеийн уурхайчин гавьяатуудын  үргэлжлэл болж байна.

S-3

Үе үеийн уурхайчдын суу алдар Монгол наадмын цэнхэр төнгэр дор мандан бадрах болтугай.

S-4

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө