Нийтлэгдсэн: Sat, Jul 14th, 2018

Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна

Py-1

Аймгийн баяр наадмын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингийн баяр наадмын талаарх сэтгэгдлийг уншигчиддаа хүргэж байна.

Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу, “Монголын зэс” корпорацийн хувьд баяр наадмаа ямар амжилтаар угтаж байна вэ?

– Орхон аймгийн баяр наадам нар, хур тэгширсэн сайхан болж байна. Орхон аймгийн баяр наадамд бид хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн маань түүхт 40 жилийн ой тохиож байгаа. Үйлдвэр маань 100 хувь Монголын, Монгол улсын компани болсны хоёр жилийн ой энэ өдрүүдэд тохиолоо. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр түүхэндээ байгаагүй өндөр амжилттай ажилласан нь уурхайчдын, орхончуудын хувьд баяртай үйл явдал боллоо. Энэ амжилт бол Орхон аймаг, Эрдэнэт хотын ард иргэдийн хүчин чармайлтын үр дүн байсан гэж “Монголын зэс” корпорацийн хувьд дүгнэж байгаа. Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна.

-Наадамчиддаа хандаж баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?

– Зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэрийг тойрсон Эрдэнэт хот болоод эрдэнэтчүүд маань хэдэн арван жилийн турш Монголын эдийн засаг болоод соёл урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бүтээлч ард түмэн билээ. Өнөөдрийн байдлаар энэ үйлдвэрээс таван хөдөлмөрийн баатар төржээ. Аймгийн  хэмжээнд ярьвал зургаа, долоон Хөдөлмөрийн баатар төрөн гарчээ. Миний сонссоноор Хөдөлмөрийн баатрын тоогоороо Орхон аймаг улсдаа дээгүүрт орох үзүүлэлттэй гэж ойлгож байгаа. Ийм мундаг, хөдөлмөрч, бүтээлч хамт олон болох Орхончуудынхаа хамт түүхт ойн баяр наадмаа тэмдэглэж байгаадаа миний бие, компанийнхаа нэрийн өмнөөс машид талархаж, та бүхэндээ сайхан наадаарай гэж чинь сэтгэлээсээ хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй