Нийтлэгдсэн: Mon, Jul 16th, 2018

А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө

Tv-1

           Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн дээр орлогч дарга А.Түвшинжаргал ийнхүү бухимдав. Бухимдахаас  ч аргагүй нөхцөл байдал үүссэн талаар тэрбээр ийм тайлбар хийлээ.

“Иргэдийн зүгээс тавдугаар хорооллын зарим байрны гадна фасадтай холбоотой гомдол их ирдэг. Хотын байрнуудын гадна фасад будахтай холбоотой 2015-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ээс 907 сая төгрөгийг манай аймагт ирүүлсэн байдаг. Гэтэл тухайн үеийн аймгийн удирдлага, аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх, Хуулийн хэлтсийн дарга Мөнхөөгийн Мөнхбаяр нар дээрх мөнгөний 840 сая төгрөгийг захиран зарцуулахдаа бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай буруу гэрээ байгуулаад гаргачихсан. “Эрдэнэт үйлдвэр” санхүүгийн дэмжлэг гэж гаргаад байхад манай нөхдүүд ингэж буруу зүйл заалтаар зарлагадсанаас болж үйлдвэр аймгаас 250 гаруй сая төгрөгийн НӨАТ нэхэмжилсэн. Нэхэж байгаа тэдний зөв ш дээ. Харин 2015-2016 онд аймгийг удирдаж байсан дээрх нөхдүүд энэ мөнгийг төлөх ёстой. Дээрх нөхөд бүгд Эрдэнэтэд эрүүл саруул аж төрж байгаа. НӨАТ-өөр нэхэмжилсэн 250 сая төгрөгийг тэр хүмүүсээс гаргуул. М.Мөнхбаяр төрд ажиллаж байгаа. Энэ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж бид 250 сая төгрөгийн НӨАТ төлөх ёсгүй. Хуулийн хэлтсийнхэн М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө. В.Сумъяасүх, М.Мөнхбаяр нарын гарын үсэг нь байгаа. Хариуцлага тооцох ёстой” гэлээ.

Tv-2

Мөн цааш нь “Ер нь 2014-2016 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр” газар ашигласны төлбөрт 5 тэрбум төгрөг аймагт өгсөн байдаг. Гэтэл өмнөх нөхдүүд тэр мөнгийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулж, захиран зарцуулах шийдвэр гаргаагүй. Ядаж л ямар ажилд зарцуулах тухай хэлэлцээгүй. Фасад будна гэдэг шийдвэрийг өөрсдөө гаргаад л явсан. Тэрхүү 5 тэрбум төгрөгийг эргүүлээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн РСЦ компанийн Батцэнгэл гэдэг нөхөрт л өгсөн шүү дээ. Фасадны эргэн тойронд ийм л юм өрнөсөн. 907 сая төгрөгийн 60 гаруй сая төгрөг нь ор сураггүй болчихсон. Үйлдвэрээс 907 сая төгрөг дансаар орж ирсэн. 840 сая төгрөг нь бараа, ажил үйлчилгээ нэрээр гараад явчихсан. Үлдсэн 60 гаруй сая төгрөг нь байхгүй. Бүр сураггүй болсон. Үүнийг ч гэсэн  шалгуулах хэрэгтэй. Фасад будах ажлыг эхнээс нь эмх цэгцтэй хийсэн бол энэ талын гомдол иргэдээс ирэхгүй байсан. Одоо болтол гомдол тасрахгүй байгаа”  хэмээн мэдэгдсэн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • П.Пүрэвлхагва: Үйлдвэрийн нэг уурхайчин та энэ жил 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээжээ
  • М.Мөнхбаатар: Уурхайчин та бүхэндээ, ахмадууддаа мэхийн ёсолъё
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
  • Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
  • Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
  • Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч…
  • П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
  • Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
  • Явган зам дагасан явган сурвалжлага III
  • Явган зам дагасан явган сурвалжлага II
  • Явган зам дагасан явган сурвалжлага I
  • П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна