Нийтлэгдсэн: Mon, Jul 16th, 2018

Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров

Zo-1

Жаргалант сумын түүхт 40 жилийн ойн баяр наадам маргаашнаас эхлэх гэж байна. Сумын засаг дарга Б.Зоригтбаяр аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр энэ талаар мэдээлэл хийв. “Сумын түүхт 40 жилийн ойн баяр наадам 17, 18, 19-нд болно. Байгууллагын дарга нар та бүхэнд баяр наадмын урилга өгч байна. Манай наадамд хүрэлцэн ирээрэй.  Улсын баяр наадмын үеэр сумын хэмжээнд хариуцлагатай жижүүр гаргаж ажиллуулсан. Ямар нэгэн зөрчил гараагүй. Бусад ажил хэвийн явагдаж байна” хэмээн ажлын тайлангаа тавьсан. Шуурхай хуралддаг их танхимын үүдэнд Жаргалант сумын ЗДТГ-ын хэдэн хүүхнүүд байгууллагын дарга нарт урилга тараасан. “Үнэгүй юманд нугасгүй” гэдэгчлэн манай аймгийн зарим нэг байгууллагын дарга нар Б.Зоригтбаяр даргын тарааж байгаа урилган дээр овооч тэрүүхэндээ л хөөрхөн бужигнаан болоод амжив. Урилгатай дарга түүнийгээ үзүүлээд төв асарт сууж тухална. Дээр нь оройн зоогонд орж дайлуулж, цайлуулна. Явахдаа гарын бэлэг хүртэнэ. Ийм учраас Жаргалантын Б.Зоригтбаярын гарын бэлгийг хүртэх гэж чихэр горьдсон хүүхэд шиг дарга нар урилган дээр үхэлдэж байхав.

Zo-2

Наадмын урилга тарааж байгаа нь

Энэ долоо хоногийн хувьд Жаргалант суманд төрийн аливаа ажил, үйлчилгээ явагдахгүй тэр аяараа наадмаар амьсгалах бололтой. Жаргалантын 40 жилийн ойн баяр тохиох нэрээр Орхон аймаг болон Баян-Өндөр сумын төрийн байгууллагын үйлчилгээ тасалдах, доголдох учиргүй гэдгийг аймгийн орлогч дарга А.Түвшинжаргал дахин дахин анхааруулж байлаа. Ямар ч байсан байгууллагын дарга нар Б.Зоригтбаярын наадмын урилгатай нэрээр энэ долоо хоногт тэр чигтээ наадамлах нь ээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө