Нийтлэгдсэн: Mon, Jul 16th, 2018

Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ

Sv-1

               Ардын хувьсгалын дараахан их Д.Нацагдорж Монголчууддаа хандан боловсон эмнэлгийг сурталчлах зорилгоор “Эрүүл явбал улсын наадам үзнэ” хэмээх шүлгээ тэрлэж байсан түүхтэй. Тэгээд ч их зохиолчийн энэ үг өнөөдөр бидний дунд зүйр цэцэг үг болтлоо нэвтэрч, дэлгэрсэн. Тэгвэл энэ зуунд “Шүд эрүүл бол бие эрүүл” хэмээн эмч нар зөвлөдөг. Үнэхээр эрүүл шүдтэй хүн л эрүүл байж  чадах энэ цагт Эрдэнэтийн хүүхэд багачуул, ахмад настнуудын шүдний асуудалд Солонгосчууд анхаарлаа хандуулж эхэллээ.

Эрдэнэт хотын гэр хорооллын найман газарт БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдах хүүхэд багачуул, ахмад настнуудад зориулсан шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж наадмын өдрүүдээр ирсэн байна.

Sv-2

Эхний эмнэлгийг “ББ парк” хотхонд байгуулахаар ажил нь эхэлжээ. Эрдэнэтийн хүүхэд багачуул, ахмад настнуудын төлөөх хариу нэхдэггүй энэхүү буянтай ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн тэргүүлдэг “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү ажил биеллээ олсноор ирэх жилийн наадмаар “Эрүүл шүдтэй хүн Эрдэнэтийн наадам үзнэ” гэх яриа гарахыг ч үгүйсгэх аргагүй.

 Зарим аймаг, орон нутгийн хувьд хүүхэд багачуудынхаа шүдний асуудлыг шийдэхийн тулд төсөвтөө  тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө суулгах гэж үйлээ үздэг тал бий. Бүр зарим нэг нь Олон улсын байгууллагад “манай хүүхдүүдийн шүдийг эмчилж өгөөч ” гэж  хандсан тохиолдол ч байдаг. Тэгвэл БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын нутаг дэвсгэрт байгуулагдах найман шүдний эмнэлэг эрдэнэтчүүдийн хувьд шүд цооролт, шүд хорхой идэх зэргээс эхлэн олон асуудлыг ор мөргүй шийдэх боломжийг олгож байна.

Sv-3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна