Нийтлэгдсэн: Sat, Jul 21st, 2018

Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа

Er-2

              Боломжийн цалин, орлого олж хүн шиг амьдрах гэсэн, өөрийгөө золиослоод үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө БНСУ-ыг зорьж “боолын хөдөлмөр” эрхлэх монголчуудын цуваа тасрахгүй, улам л нэмэгдэж байгаа. Тэр дундаа эрдэнэтчүүд ч аав ээжээ, үр хүүхдээ орхиод энэ улсыг зорих нь илүү нэмэгдсэн. Тэднийг буруутгах, зүхэх, ад үзэх аргагүй. Ажлын маань нэг залуу Солонгосыг зорьж орных нь хүний эрэлд гарлаа. Хайсны эцэст нэг хүн олоод ажил хайгчаар бүртгүүлсэн болохоор тэндээс хэрэгжүүлдэг төсөлд хамрагдчих санаатай аймгийн ХХҮХ-ийг зорьлоо. “Их санасан газар есөн шөнө хоосон хононо” гэгчээр тус газраас хэрэгжүүлдэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдах мөрөөдөл маань талаар болох нь тэр. Х.Эрдэнэбат даргатай тус газрын  төсөл, хөтөлбөр хариуцсан ажилтан нь байхгүй учраас Эрдэнэтийн ажил хайж яваа нэгэн залуу ажилтай болж чадсангүй. Тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан ажилтан Э.Баярмаа ээлжийн амралтаа авсан учраас ямар ч байсан наймдугаар сарын дунд хүртэл энэ газарт ажил хайгчаар бүртгүүлсэн Эрдэнэтийн иргэд шинээр ажилд орох  боломжгүй болжээ. Зарим нэг ажилтан нь “Э.Баярмааг ажилдаа ортол та хүлээх л болох нь дээ” гэсэн нь дээрхийг баталж байх шиг.

Саяхан даа, цахим орчинд “Он гарсаар аймгийн хэмжээнд 1079 иргэн шинээр ажилд оржээ” гэсэн мэдээлэл гарч байсан. Энэ мэдээлэл үнэн юм уу гэж аймгийн дарга нараас асуумаар байна. Мэргэжилтэн Э.Баярмаа ээлжийн амралтаа авах нь хууль ёсынх ч төрийн ажил түүнийг дагаад өдөр, сараар тасалдах учиргүй байлтай. Х.Эрдэнэбат аймгийн Засаг дарга Д.Батлут, түүний орлогч А.Түвшинжаргал нарыг жинхэнэ утгаар нь хуурч байгааг баримтаар хүргэе. Долоодугаар сарын 16-ны аймгийн Засаг даргын шуурхайн үеэр дээрх дарга нар “Байгууллагын удирдлагууд болон төрийн албан хаагчдын ээлжийн амралтыг зохицуулах, шаардлагатай үед холбоо барих утсыг нээлттэй байлгахад онцгой анхаарах” гэсэн үүрэг даалгаврыг албан тушаалтнуудад өгсөн.

Үүрэг даалгаврын  биелэлтийг талаар ХХҮХ-ийн дарга Х.Эрдэнэбат “Ээлжийн амралтын зохицуулалт:Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг хангах зорилгоор ээлжийн амралттай байгаа төрийн албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалтнуудын хуваарийг баталсан. Хуваарийн дагуу ажиллуулан, ээлжийн амралт авч байгаа ажилтнуудад шаардлагатай үед холбоо барих утасыг нээлттэй байлгахыг онцгойлон анхааруулж ажиллаж байна” хэмээн хариуг ЗДТГ-ын ТЗУХ-ийн Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасагт  ирүүлсэн байна.   Гэтэл бодит байдал дээр ээлжийн амралттай Э.Баярмаагийн ажлыг орлох хүн энэ байгууллагаас олдоогүй. Ам ажлын алд дэлэм зөрүү гэж үүнийг л хэлэх байх.

Х.Эрдэнэбат шинэ нарийн бичгийн даргатай болжээ

Er-1

ХХҮХ-ийн дарга Х.Эрдэнэбатыг хоёр өдөр хайсан. Тэрбээр ажилтнууддаа намайг байхгүй үед “Дарга дөнгөж сая гадагшаа гарсан. Дарга гадуур ажилтай яваа” гэж хэл хэмээх үүрэг өгсөн үү ямар ч байсан ажилтнууд нь дээрх үгсийг  тоть аятай давтах юм билээ. Гэтэл гадуур ажилтай явсан дарга маань хоёр хоногийн дараа шинэ нарийн бичгийн даргатай болоод ажилдаа ирсэн тухай сураг дуулдсан. Эндээс харвал Х.Эрдэнэбат дарга шинэ нарийн бичгийн дарга хайхаар хоёр хоног гадуур дотуур гүйсэн бололтой. “Аймгийн ХХҮХ-т нарийн бичиг, даргын туслах ажилд авна” гэсэн зар энд тэнд байхыг эрдэнэтчүүд мэдсэн болов уу. Шинэ нарийн бичгийн даргаа ямар шалгуураар сонгож авсанаа нээлттэй болгох хэрэгтэй санагдана. Тэгээд ч байгууллагын нарийн бичиг гэдэг адаглаад л арван хурууны бичээчийн дамжаа дүүргэсэн, архив бичиг хэргийн анхан шатны мэдлэгтэй хүн байхгүй бол ажил нурдаг, нураадаг гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Тийм их ажил хэрэгч дарга юм бол шинэ нарийн бичгийн дарга чинь танайд ажил хайгчын бүртгэлтэй, мэргэжлийн хүн мөн үү гэж Х.Эрдэнэбатаас асууя.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ