Нийтлэгдсэн: Tue, Jul 24th, 2018

А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя

Mu-1

          Зуны урин дулаан цагаар Монголын хөх сувд Хөвсгөл далайг үзэх гэсэн гадна, дотны жуулчид жилээс жилд нэмэгдэж байгаа. Далай тийш хөврөх тэр их цуваа манай аймгаар дайран өнгөрдөг.

 Өнгөрөгч амралтын өдрүүдээр Хөвсгөл далайг үзээд Улаанбаатар тийш буцаж байгаа гурван  машин бүхий 30 гаруй жуулчин аймгийн Музейн гадна цоожтой хаалга мөргөөд буцаж байхтай таарсан юм. Энэ засаг ч тэр өмнөх нь ч мөн адил “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гэж уриа лоозон болдог атлаа бямба, ням гарагт аймгийнхаа Музейг нээлттэй байлгаж чадахгүй л сууна.

Дээрх 30 гаруй жуулчнаас нэг хүнийг 2 ам.доллараар музейгээ үзүүлсэн бол бага ч гэсэн орлого олох боломж байлаа. Аялалын ахлагч, жолооч нар нь жуулчдынхаа хүсэлтийг хангачих санаатай амьтан хүнээс музейн талаар эрэл сурал болж толгой сэгсэрч харагдсан. “Ямар сонин юм бэ, амралтын өдрөөр энэ аймгийн музей ажилладаггүй юм уу” гэж ирээд цагийн хуваарийг нь дахин дахин уншиж “Манаач байгаа болов уу” гэж хажуугаар өнгөрөх хүмүүсээс сураглаж байсан. Аргаа бараад “Амралтын өдрөөр манай музей ажилладаггүй. Хаалга үүд нь дохиололтой шүү” гэхэд аялалын ахлагч “Одоо эдэнд юу гэж ойлгуулна даа” гэсээр толгойгоо маажиж хоцорсон.

Mu-2

Тэднийг явсаны дараа музейн цагийн хуваарийг сонирхлоо. “Даваагаас баасан гарагт өглөө 09.00-17.00. Бямба, ням гарагт амарна” гэсэн байх юм. Монгол, англи хэл дээр бичиглэлтэй энэхүү цагийн хуваарийг дарга нар та бүхэн мэддэг болов уу. Аймгийн Музей дарга, сан хөмрөгч, тайлбарлагч гээд боломжийн орон тоотой байх. Ядаж л зуны урин дулаан цагт жуулчид Эрдэнэт хотоор дайран өнгөрдөг гэдгийг бодолцоод амралтын өдрүүдээр ажилладаг болгомоор байна. Байгууллагын даргын зүгээс багахан менежмент хийхэд болчих юм л даа, уг нь. Гэтэл энэ байгууллагын дарга эрдэнэтчүүдтэй адил, аймгийн дарга нартайгаа барьцаад даваагаас баасан гарагт ажиллачихаад амралтын өдрүүдээр хаалгаа дангитал түгжиж, нүдэн балай чихэн дүлий таг болдог ажээ. Амралтын өдрүүдээр гадны жуулчид музей үздэг гэдгийг мэддэггүй юм байх даа гэж тэднийг цагаатгахаас. Хаалганы хажууд сүглийх тээрмийн чулуу хүний хэлээр ярьдаг бол “Манай музей нэг иймэрхүү л ажилтай даа” гэж хэлэх байх.  Уг нь энэ хавар тус музей татвар төлөгчдийн 50 гаруй сая төгрөгөөр засвар хийсэн. Засвар хийлгэх болохоор төр засаг руу хошуу цорвойдог,  жуулчид зориод ирэхэд нь “Өнөөдөр амралтын өдрөө. Манай музей хаасан” гээд сууж байх нь энэ зуны өнгө биш л дээ.

Тун удахгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морины   “Эрдэнэт хурд 2018” даншиг наадам ирэх амралтын өдрүүдээр болно. Бас л хаалттай байх уу.

Mu-3

Аймгийн Засаг дарга Д.Батлут ээлжийн амралттай  дуулдсан. Орлогч дарга А.Түвшинжаргал аймгийг удирдаж байгаа. А.Түвшинжаргал дарга аа, аймгийн музейг амь оруулж амралтын өдрүүдээр хаалгыг нь нээлттэй болгоё. Гадны жуулчид, эрдэнэтийн иргэд бямба, ням гарагт музейгээ үзэг. Аялал жуулчлалыг багахан ч гэсэн дэмжье л дээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно