Нийтлэгдсэн: Sat, Aug 11th, 2018

Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ

Vx-2

          Найр наадмын улирал дуусч намрын сар эхэлсэн ч хотын амьдрал ажин түжин, баруунаас зүүн, зүүнээс барууныг чиглэх зорчигчдын цуваа үргэлжилсээр л. Аймгийн ЗДТГ-аар ортол эл хуль оргиж хаа нэгтээ ганц нэгхэн хаалганаас хүн орж гарч буйг эс тооцвол зуны гурван сарын турш амардаг дунд сургуулийн анги танхимд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрлөө. Тэр дундаа хоёр давхрын баруун жигүүрт нам гүм бараг л хаалга бүрт “Ээлжийн амралттай” гэсэн бичиг нааж орхижээ. Хөдөлмөрийн хуулийн дагуу хүн бүр жилдээ нэг удаа ээлжийн амралт эдлэх эрхтэй ч бүгд нэгэн зэрэг, хаалган дээрээ “Ээлжийн амралттай” гээд бичээд орхисныг харвал манай аймагт төрийн ажил зогсчихсон юм болов уу гэж бодогдохоор. Аймгийн ЗДТГ-ын газар, хэлтсийн дарга нар нь  Д.Соёлчхүү даргынхаа хамтаар айраг цагааны элбэг дээр ээлжийн амралтаа аваад амарч байгаа аж.

Ээлжийн амралтаа авч болно, харин амралтаа авсан дарга, ажилтан, мэргэжилтэн ажилдаа хэзээ орох тухай мэдээлэл тун бүрхэг байна. Хэлтсийн дарга нар бүү хэл, Д.Соёлчхүү даргын амралт хэзээ өндөрлөхийг мэдэх хүн Нутгийн удирдлагын ордонд алга. Төрийн албаны хувьд иймэрхүү дүр зураг ганц энэ жилийнх биш л дээ. Гэхдээ л манай  дарга нар энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нд сургуульд орж байгаа нэгдүгээр ангийн сурагчтай хамт шахуу л ажил төрөлдөө орох сураг ажиг дуулдана. Бүр зарим нэг хурган даргын энэ жилийн ээлжийн амралт тийм сайхан байсан уу бүү мэд, ямартай ч  “Ирэх жилийн ээлжийн амралтаасаа 7 хоног авч байгаа гэнэ” хэмээх яриа чих дэлсэж билээ.

Vx-3

Үүнээс харвал Эрдэнэтийн иргэд дарга нарынхаа ээлжийн амралт хэзээ дуусахыг есдүгээр сарын 1-ний дараа л мэдэж болох нь. Уг нь соёлтойхон газарт бол “Ээлжийн амралттай” гэсэн том бичигнийхээ доор  “9 сарын 1-нд ажилдаа орно” гээд арай жижгээр биччихвэл даргыг хайж очсон хүн дахин дахин ирэхгүй байхсан. Амьдрал л болсон юм хойно энэ үеэр өргөдөл барсан, гэр авах хүсэлтээ гаргасан, гарын үсэг зуруулах гэсэн, тендэрт шалгараад хийсэн ажлынхаа мөнгийг хоёр сар гүйгээд ч авч чадахгүй өдөр болгон Нутгийн удирдлагын ордонд ирж байгаа компанийн захирал гээд олон хүнд буян болно доо.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна