Нийтлэгдсэн: Sat, Aug 11th, 2018

С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна

Vx-1

Хотын төвийн ногоон бүсэд урин дулаан цагтай зэрэгцэн мал бэлчдэг, иргэд нь малтайгаа хамт хөл нийлүүлэн алхдаг дүр зураг Эрдэнэтэд нутагшаад удаж байгаа. Хүн, малын энэ замбараагүйдэл  замын хөдөлгөөнд ч тодорхой хэмжээгээр хүндрэл учруулдаг. Хотын хаяа дэрлэн зах зээлээ бараадан айлсан буусан гадна, дотны малчид бүр сүүлдээ ил цагаандаа гарч малаа хотын зүг туудаг болсныг албаныхан учирлаж гуйгаад, ухуулж сэнхрүүлээд ч дийлэхгүй байгаа. Ямар сайндаа л аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Бусдыг хайрлахгүй, хүндлэхгүй байгаа малчдыг юунд нь хайрладаг юм бэ. Малчид адуугаа ихээр оруулж ирэх боллоо. Ногоон байгууламжийг сүйтгэж байна. Холбогдох байгууллагынхан энэ тал дээр анхаарлаа хандуул, ажил хий. Адууг нь хашаад төлбөр ав. Хурдан удмынх энэ тэр байна уу хамаагүй. Адууг нь махлаад зар. Ногоон байгууламжийг сүйтгэсэн хохирлыг барагдуул” хэмээн хатуухан мэдэгдэж билээ. “Адууг нь махлаад” ч дийлдэхээ байсан малчидтай тэмцдэг ганц газар нь Баян-Өндөр сумын ЗДТГ-ынхан. Эднийхээс хотын төвөөр бэлчих малыг хөөн гаргадаг мотоцикльтой, орон тооны тусгай ажилтан ажиллуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хотын төвд орж ирсэн 460 гаруй тооны малыг хотоос гаргасан байна.

Баян-Өндөр сумын хотын төвөөс мал хөөн гаргах орон тооны ажилтныг ажлаа хийхэд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын замын цагдаа нар хүндрэл учруулж удаа дараа торгосон байна. Энэ талаар аймгийн Засаг даргын шуурхай дээр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт “Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна. Хотын төвд бэлчиж байгаа малыг хөөн гаргадаг манай мотоцикльтой ажилтныг хойноос нь хөөж очоод торгодог, дарамталдаг. Ажил хийхэд хүндрэлтэй болж байна шүү. Уг нь тэнд төрийн ажил явж байгаа юм. Гэтэл замын цагдаагийнхан ажил хийлгэхгүй байна. Хотын төвийн энэ малыг хэн хөөж тууж, хотоос гаргах юм бэ” хэмээсэн.

 Ажлаа хийж яваа хүнийг араас нь нэхэж очоод барьж авч торгоод байгааг юу гэж ойлгох вэ. Баян-Өндөр сумын ажилтан нь “Байгаль орчин ногоон байгууламж” гэсэн таних тэмдэг бүхий мотоцикль унадаг, түүнийг нь замын цагдаагийнхан харсаар байж, мал хөөж байгааг нь мэдсээр байж удаа дараа торгоод байгаад  нь бухимдсан С.Ганцогт аргаа барахдаа аймгийн Засаг даргын шуурхайг удирдаж байгаа А.Түвшинжаргал даргад мэдээлж байхав.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • П.Пүрэвлхагва: Үйлдвэрийн нэг уурхайчин та энэ жил 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээжээ
  • М.Мөнхбаатар: Уурхайчин та бүхэндээ, ахмадууддаа мэхийн ёсолъё
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
  • Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
  • Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
  • Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч…
  • П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
  • Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
  • Явган зам дагасан явган сурвалжлага III
  • Явган зам дагасан явган сурвалжлага II
  • Явган зам дагасан явган сурвалжлага I
  • П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна