Нийтлэгдсэн: Sun, Aug 12th, 2018

Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй

Ba-3

Хорьдугаар зууны бахархал Эрдэнэтийн бүтээн байгуулалт Их барилгын ажилд Барилгын цэргийн харьяа 155 дугаар нэгтгэлийг 1974 оны хоёрдугаар сарын 16-нд байгуулжээ. Бүрэлдэхүүнд нь Барилгын цэргийн 111, Барилгын цэргийн 110, Барилгын цэргийн 023, Барилгын цэргийн 166, Барилгын цэргийн 115 дугаар анги гэсэн таван ангийн барилгачин дайчид 1973 оноос үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Энэ хугацаанд тус нэгтгэлийнхэн Дархан-Эрдэнэтийн 180 км авто зам, Салхит-Эрдэнэтийн 167.5 км төмөр зам, Галуут нуур- Дархан Эрдэнэтийн 407 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг барьж байгуулжээ. Мөн Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хот хүртэл татсан 64 км цэвэр усны хоолой 1, 2, 3, 4, 5 дугаар хороолол, үйлдвэр аж ахуй, нийгэм соёлын барилга байгууламж, Уулын баяжуулах үйлдвэрийг барих бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж дэд бүтцийг бүрдүүлсэн нь барилгачин дайчдын гавьяа байлаа.

Ba-1

Сэлэнгэ-Эрдэнэтийн 64 км ус дамжуулах хоолойг газрын  гүнд угсрах ажлын хамгийн хүнд цэг нь Булган аймгийн Хангал сумын нутаг Майхан толгойн орчим шавар намаг, мөнх цэвдэгтэй газар онцгой өндөржүүлсэн дэглэмд ажиллаж байсан гэдгийг ахмадууд маань дурсан өгүүлж байна. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотыг үүсч байгуулсан цагаас эхлэн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцон үүргээ амжилттай биелүүлж ирсэн тус анги, салбарын командлах бүрэлдэхүүн А.Дорж, П.Доржжав, Н.Нямдэлэг, Х.Лхүнрэв, Ч.Дагвасүрэн, Д.Норовсамбуу, Л.Дамдинжамц, Ч.Чилхаасүрэн, Г.Луузан, Д.Цэгмид, С.Даланбуу, Г.Гэндэнжанхар, Г.Баасанжав, Д.Пад нарын олон арван барилгачид төр засаг, цэргийн командлалаас өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй гүйцэтгэж иржээ.

Ba-2

Одоо Эрдэнэт хотод “Эрдэнэтийн анхдагч Барилгачин дайчид” ТББ ажилладаг. Энэхүү ТББ нь 2013 оны байгуулагдсан агаад зорилго чиглэл нь Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оролцож байсан анхдагч нарын эрх ашгийг хамгаалах, тэдний эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхэд төр захиргааны байгууллагатай холбож шийдвэр гаргуулах явдал юм. “Эрдэнэтийн анхдагч Барилгачин дайчид”  ТББ нь 9 хүн бүхий Удирдах зөвлөлтэй, эгнээндээ 150 гаруй гишүүнтэй ажилладаг ажээ. Их бүтээн байгуулалтад оролцож Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах ажлын хамгийн хүнд хэцүү нь болох дэд бүтцийг нь хийж гүйцэтгэхэд оруулсан барилгачин дайчдын суу алдар, гавьяа зүтгэлийг мартахын аргагүй.

Ba-4

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө