Нийтлэгдсэн: Mon, Aug 13th, 2018

Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар

Tv-1

           Аймгийн хэмжээнд өнгөрсөн зуны туршид бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Тухайлбал, “Баян” худалдааны төвийн уулзвараас баруун тийш сүмийн уулзварт хүртэлх өргөн чөлөөний замын асьфалтыг сольсон гээд нэрлэвэл багагүй урт жагсаалт гарна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим гудамжны гэрэлтүүлэг асахгүй байгаа  талаар иргэдээс 70353511 утсанд их хандах болсон. Иргэдийн ирүүлсэн гомдлыг хэрхэн барагдуулсан талаар аймгийн Засаг даргын шуурхай дээр мэдээлдэг. Шуурхайг удирдаж байсан А.Түвшинжаргал дарга гэрэлтүүлэгтэй холбоотой асуудлаар “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” Орон нутгийн өмчит компанийн удирдлагад “Их залуу багт нэг ч гэрэл асахгүй байна. Тав, зургаадугаар хорооллын өргөн чөлөөний гэрэл асаагүй. Аймгийн хэмжээнд нийтдээ 947 гэрэл асахгүй байна. Эрдэнэт усынхан та нар юу хийж байгаа юм бэ. Гэрэлтүүлгийн тал дээр хэрхэн яаж ажиллаж байна вэ. Юм хийж байгаа юм уу” хэмээн нэлээн хатуурхсан.

Tv-2

Шуурхайд хүрэлцэн ирсэн тус компанийн ерөнхий инженер Ч.Мягмарсүрэн “Та нар жил бүр төсвөө зохиохдоо дээшээ харж байгаад хийдэг, та нар

. Уг нь төсөв зохиохдоо амьдрал дээр, хөрсөн дээрээ бууж байгаад хиймээр байна. Гэрлийн шон дээрх лампыг асахгүй байна гээд л байх юм. Гэтэл тэр гэрлийг асаадаг, тэр шон дээрх лампыг асаадаг газар доорх гэрлийн утас маш их муудсан байгаа. Бид өөрсдийн боломжоор өнгөрсөн хугацаанд 12 метр кабель сольсон. Газар доорх гэрлийн кабелийг солих хөрөнгийг төсөвтөө суулгамаар байна. Түүнээс биш гэрлийн шон дээрх лампыг асаах гэж манай хоёр вишк машин зай завгүй ажиллаж байгаа” хэмээн өчив.

Шуурхайг даргалагч “Энэ талаарх мэдээллээ иргэдэд өг л дөө. Иргэд гудамжны гэрэл асахгүй байна. Харанхуй байна гэж гомдол ирүүлж байна. Байгаа бодит байдлынхаа талаар танай байгууллагаас мэдээлэл хий” гэснээр аймгийн хэмжээнд асахгүй байгаа 947 гэрлийн асуудал намжсан юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …