Нийтлэгдсэн: Mon, Aug 13th, 2018

Шинээр модны захууд байгуулна

Tv-3

Зуны урин дулаан цаг дуусч байгууллага, аж ахуйн нэгж гэлтгүй иргэд ч өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Гэр хорооллын иргэдийн хувьд түлээний модны асуудал хамгийн түрүүнд хөндөгддөг. Тэр тусмаа түлээний модны үнийн хөөрөгдөл иргэдийг чирэгдүүлдэг. Баян-Өндөр сумын зүгээс гэр хорооллын иргэддээ зах зээлийн бодит үнэтэй түлээний мод нийлүүлэхээр аж ахуйн нэгж, ойн нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан ажилладаг аж. Гэтэл ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд гэрээгээ байнга зөрчин, зохиомол хомсдол үүсгэх, үнээ нэмэх зэргээр иргэдийг чирэгдүүлдэг байна. Иймээс Баян-Өндөр сумын удирдлагаас сумын хэмжээнд дахин шинээр түлээний зах байгуулах болсноо аймгийн Засаг даргын шуурхай дээр албан ёсоор мэдэгдлээ.

Tv-4

Тэрбээр, “Сумын хэмжээнд түлээний модны зах төдийлөн олон байдаггүй. Өнгөрсөн жил ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдтэй мод нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл тэд гэрээгээ биелүүлдэггүй зөрчдөг. Өнөөдөр түлээний зах дээр нэг портер модны үнэ 250 мянган төгрөг байна. Ойн нөхөрлөлүүдтэй хийсэн гэрээгээр бол нэг куб метр модны үнэ 40 мянган төгрөг байх юм. Портер мод 200 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр гэрээ байгуулсан. Гэтэл ойн нөхөрлөлийнхөн, аж ахуйн нэгжүүд гэрээгээ биелүүлэхгүй байна. Иймээс сумын зүгээс шинээр модны захууд байгуулахаар ажиллаж байгаа. Аймаг, болон сумын мэдлийн газар дээрээ модны зах байгуулна. Энэ жил Булган аймгийн зэргэлдээх сумдаас 15 мянган куб метр мод нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэр хорооллынхоо иргэдийн эрх ашгийг бодох цаг болсон. Түлээний ченжүүд хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн хаврын шүлхий өвчний үеэр нэг портер модны үнэ 400 мянган төгрөгт хүрсэн. Гэрээн дээр үнээ нэмэхгүй гэж талууд харилцан тохиролцсон байдаг. Гэтэл тэд гэрээгээ биелүүлэхгүй байгаа учраас шинээр өөр газруудад модны зах байгуулна” хэмээсэн юм.     

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …