Нийтлэгдсэн: Wed, Aug 15th, 2018

Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …

Xa-4

            Даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн төрийн байгууллагын ажилтнуудыг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд орж Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа ажилд тус болооч гэсэн гуйлтаар эхэлсэн юм. Эрүүл мэндийн аямнаас хавдрын эсрэг олон төрлийн ажил зохион байгуулж байгаа. Адаглаад л статистик мэдээлэл цуглуулах гээд. Энэ чиглэлийн ажил манай аймагт тун төвөгтэй, удаан, хангалтгүй байгаа учраас “Медипас” эмнэлгийн эмч Д.Цэрэнтогтох шуурхайд оролцож байгаа байгууллагын дарга нараас “Гуйж байна дарга нар аа, ажилтнуудаа эрүүл мэндийн тэр дундаа хавдрын үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамруулж өгөөч” хэмээн хошуу цорвойсон юм.

Д.Цэрэнтогтох эмчийн мэдээллээс харвал манай аймгийн хувьд хавдар анхаарал татах хэмжээнд хүрсэн байна. Тэр дундаа зарим үзүүлэлтээр улсын дунджаас ч тээгүүр “давхиж” байгаа аж. Тухайлбал, манай аймаг умайн хүзүү, хөхний хорт хавдраар улсад тэргүүлдэг байна. Мөн элэг, ходоодны хавдраар хоёрт “жагсдаг” гэнэ. 2017 онд элэгний хорт хавдрын 146 тохиолдол бүртгэгджээ. Дэлхийд 100 мянган хүнд 99 элэгний хорт хавдар тохиолддог гэсэн статистик байдаг бол Орхон аймгийн 110 мянган хүнд 146 элэгний хорт хавдар бүртгэгдсэн нь дэлхийгээс давсан үзүүлэлт болжээ. Татвар төлөгчдийн багагүй хэмжээний мөнгөөр төрийн албан хаагчдыг В,С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг байна. Гэтэл төрийн байгууллагынхан тэр дундаа эмч, багш нар  энэ төрлийн үзлэг, шинжилгээнд бараг л хамрагддаггүй гэдгийг эмч нар хэлж байна. Мэргэжилтнүүдийн  тайлбараар С вирусын эсрэг эм уувал үр дүн буюу эдгэрэлт 98 хувьтай байгаа аж. Аймгийн хэмжээнд В,С вирус тоолох оношлогоог үнэгүй хийж байгаа ч үүнд төрийн байгууллагынханы хамрагдалт хангалтгүй байгаа учраас эмнэлгийнхэн ийнхүү аймгийн Засаг даргын шуурхай дээр ирж гуйж, гувшиж суухав. Аймгийн хэмжээнд 27-40 насныхны дунд Д вирустай иргэд их байгаа гэнэ. Д вирусийн хувьд эмчилгээний өртөг өндөр байдаг онцлогтой ажээ. Мөн өнөөдрийн байдлаар элэгний хатууралтай иргэдийн бүртгэл аймгийн хэмжээнд  огт байхгүй гэдгийг ч мэргэжилтэн онцоллоо.

Төрийн байгууллагад ажиллагсад цалин нэмүүлэх, банкны зээлийн хүү бууруулах зэрэгт дуу хоолойгоо нэгтгэн бүхий л төрлийн хэлбэрээр тодорхой хэмжээгээр тэмцдэг нь нууц биш. Харин өөрсдийнх нь тусын тулд  үнэ өртөггүй үзлэг, оношлогоонд хамруулах гэхлээр гэдийгээд суучихдаг болсныг мэргэжлийн эмч нар гэлтгүй иргэд ч ойлгохгүй байна. Гэтэл хувийн хэвшлийнхэнд хандсан, тэдэнд чиглэсэн ганц удаагийн болтугай үнэгүй үзлэг, оношлогоо манай аймагт байдаг уу. Ирэх оны аймаг, орон нутгийн төсөвт аливаа хавдрын эрт илрүүлэлтийн үзлэг оношлогоонд мөнгө төсөвлөгдсөн бол түүнд хувийн хэвшлийнхэнийг хамруулбал яасан юм бэ, дарга нар аа.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна