Нийтлэгдсэн: Fri, Aug 17th, 2018

О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа

An-1

“Монголын зэс корпорац”-ийн зүгээс наймдугаар сарын эхээр Эрдэнэт хотын сурлага, урлаг, спортын шилдэг тэргүүний 40 гаруй хүүхдийг ОХУ-ын Улан-Удэ хотын “Байкалские Волны” зусланд 7 хоног амраасан юм. Амрагч хүүхдүүдийн дунд Орхон аймгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын 10 гаруй хүүхэд багтсан билээ. Тэдний нэг Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч О.Анартай амралтынх нь талаар ярилцсан юм.

An-6

-Сайн явж ирсэн үү. Байгаль нуурын эрэг дээрх зусланд амраад ирсэн Эрдэнэтийн 40 гаруй хүүхдүүдийн нэгээр яваад иржээ. Их юм үзэж харсан уу. Амралтын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Сайн явж ирлээ. Намайг Отгонжаргалын Анар гэдэг. Би 13 настай, дөрөвдүгээр сургуульд сурдаг. Энэ намар наймдугаар ангид орно. Аав, ээж, дүү, эмээгийнхээ хамт амьдардаг. “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нар маань Эрдэнэт хотын 40 гаруй хүүхдийг ОХУ-ын  “Улан-Удэ” хотын “Байкалские волны” зусланд 7 хоног амраасан. Сэтгэл үнэхээр сайхан байна. Миний хувьд энэ зуны амралт мартахын аргагүй сэтгэгдэл үлдээлээ.

An-5

– Өмнө нь гадаадын зусланд амарч байсан уу, Эндээс хэдийд явсан бэ.  “Байкалские волны” зуслангийнхан та бүхнийг хэрхэн хүлээж авав. Аян замын адал явдлаасаа сонирхуулбал?

-Тийм ээ, үнэхээр адал явдалтай зуны амралт, зуслангийн аялал байлаа. Би өмнө нь гадаад улсад аялж, амарч үзээгүй. Тийм болоод ч тэр үү энэ удаагийн аялалд багтсандаа үнэхээр их баярласан. “Байкалские волны” зусланд 7 хоног амрах боломжийг олгосон “Тусгал-1” телевизийн ах, эгч нартаа үнэхээр их баярлаж байна. Бид  наймдугаар сарын 2-ны өглөө 06.00 цагт “Монголын зэс  корпораци”–ын автобусаар Амарын талбай дээрээс хөдөлсөн. Сэлэнгийн Алтанбулагт хоолонд орсон. Монголын гааль дээр өдөр 14.00 цагт ирээд, шөнө бараг  00 цагийн үед хилээр гарсан. Харин Оросын  хил дээр бид огт удаагүй хил нэвтэрсэн. “Байкалские волны”зуслан нь далайн эрэг дээр байдаг юм билээ. Зуслангийн маань багш сурагчид  их найрсаг, биднийг дөнгөж автобуснаас буунгуут хүрч ирэн мэндлээд танилцсан. Эндхийн үйлчилгээ, хоол унд нь сайн, зуслангийн дарга , багш нар үнэхээр хүүхдийн төлөө гэсэн хүмүүс байдаг юм билээ. Энэ зусланд өнгөрөөсөн 7 хоног маань хэзээ ч мартахгүй мөчүүдийн маань нэг байсан. Сурагч насанд минь ийм сайхан, гэгээн дурсамж бүхий зусланд амрах боломжийг олгосон “Монголын зэс корпорац”-ийн хамт олонд чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

An-4

-Хэдийгээр долоохон хоног амарсан ч гэсэн зуслангийн найзууд, зуслангийн үеийн хөгжөөнтэй, дурсамжтай явдлаасаа дурсвал сонин болов уу?

-Бид автобусанд явахдаа л танилцацгаасан. Зуслан дээр очоод улам илүү дотно нөхөрлөж нэг л мэдэхэд 2-3 жил үерхсэн найзууд мэт болсон. Зусланд амарч байхад хөгжилтэй зүйлс олон болсон. Зуслангийн амрагч хүүхдүүдийн дунд олон тэмцээн, уралдаан зохион байгуулсан. Нэг удаа хагас цэрэгжүүлэлтийн байдлаар буухиа тэмцээн явуулсан. Тэмцээний хамгийн хэцүү нь буу задлаад буцаагаад угсрах байсан. Хэдий хэцүү байсан ч гэсэн бид дөрөвдүгээр байранд орсон шүү. Оросын сургуульд сурагчдад буу задалж, угсрах хичээл ордог юм билээ. Энэ тухай багш нар маань тайлбарлаж байсан.

An-2

-Анарын хувьд зуслангийнхаа мистер нь болсон гэж дуулсан. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

– Зуслангийн мисс, мистерийн тэмцээн зохиогдсон. Гэхдээ энэ тэмцээн их онцлогтой. Үндэснийхээ хувцасыг хэрхэн сайхан өмсөх, түүнийг сурталчлах тухай тэмцээн л дээ. Манай бүлгийнхэн энэ тэмцээнд бүгд монгол дээлээ өмсч оролцсон. Э.Намуун гэдэг охин миссийн тэмцээнд оролцоод би багаа төлөөлж мистерийн төрөлд оролцсон. Бид хоёрын хамт таван охин гарч ирж таван өнгийн хадгаа дэлгэж түүнийгээ оролцогчдод танилцуулж, хадаг тус бүрийн онцлогийн талаарх мэдээллийг хүргэсэн. Монгол дээлээрээ гоёж оролцохын зэрэгцээ өв уламжлалаа  илүү их сурталчилж чадсан учраас үзэгчдийн болон хөгжөөн дэмжигчдийн саналаар  Э.Намуун бид хоёр энэ удаагийн зуслангийн ээлжийн Мисс, Мистер нь болсон. Ийм л тэмцээн болсон.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна