Нийтлэгдсэн: Thu, Aug 23rd, 2018

“Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов

De-3

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 2018-2019 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд шинээр төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн нэг цэцэрлэг ашиглалтад орох юм байна. Ингэснээр аймгийн хэмжээнд төрийн өмчийн 29, хувийн хэвшлийн 11 цэцэрлэг энэ хичээлийн жилд ажиллахаар болжээ.

Цэцэрлэгийн тоо ийнхүү нэмэгдэж байгаа ч хамран сургалт

94 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, 100 хүүхдийн 94 нь цэцэрлэгт хамрагдаж үлдсэн зургаа нь гэртээ цоожтой хаалганы цаана үлдэх юм байна.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 1300 гаруй хүүхэд 12 дугаар анги төгссөн бол энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцахаар 2100 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Ингэснээр 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-д 20 гаруй мянган сурагч суралцах тооцоо гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил 10 цэцэрлэг, 13 сургуульд их засварын ажил хийсэн байна. Аймаг, орон нутгаас хөрөнгө гарган хийж байгаа их засварын ажилд хамгийн их бэрхшээл учруулдаг албан тушаалтнууд нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар аж. Тэдний увайгүй, ухамсаргүй үйлдлийн талаар Тэргүүлэгчдийн хурал дээр албаныхан танилцуулав.  “Ажил хүлээж авах гэрээн дээр би гарын үсэг зурдаг шүү” хэмээн ажил гүйцэтгэж байгаа компанийн удирдлагыг дарамталж зураг төсөвгүй илүү ажил хийлгэдэг, өөрийнхөө өрөөг засуулдаг зэргээр зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар төлөвлөгөөт ажлыг удааддаг, гацаадаг тухай сонссон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид “Том толгойтнуудад арга хэмжээ авах”-ыг үүрэг болгов.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна