Нийтлэгдсэн: Thu, Aug 23rd, 2018

Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна

De-6

             Манай аймгийн нутагт гадна дотны зочдыг тосон авдаг Угтах хаалганы наана Хятадын хөрөнгө оруулалттай Хүхрийн хүчлийн үйлдвэр бариад эхэлчихсэн байна.  Энэ талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр яригдлаа.

-Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва:  Угтах хаалганы наад талд, замын хойно Хүхрийн хүчил гарган авах үйлдвэр баригдаж байна. Би очиж үзлээ. Тоног төхөөрөмж нь Хятадаас оруулж ирсэн гэж байна. Энэ хүхрийн хүчил гарган авах үйлдвэрт хэн зөвшөөрөл олгосон юм бэ. Газрын асуудлыг нь хаанаас шийдсэн юм бэ.  Аюулгүй ажиллагааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан юм байна уу?

– А.Түвшинжаргал: “Иргэн Ханддорж хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулах тухай улмаар газрын асуудплаар санал тавиад хоёр сар гаруй явсан. Бид судалж үзээд газар олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.  Гэтэл тэд Булган аймгийн Хангал сумын Засаг даргаас газар авсан юм билээ. Тэгээд үйлдвэрээ байгуулж эхэлсэн. Үйлдвэр байгуулж буй тэр газар нутгийг Хишигжаргал тэргүүтэй иргэд эсэргүүцэж асуудал тавьсан. Булган аймаг, манай аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж байгаа. Удахгүй дүгнэлт нь гарна.

-П.Пүрэвлхагва: Энэ үйлдвэрийнхэнтэй би очиж уулзсан. Хангал сумын Засаг даргаас газар авсан гэж байсан. Хянтадын хөрөнгө оруулалттай, тоног төхөөрөмж нь Хятадаас ороод ирсэн гэж ярьсан. Эрдэнэт хотын 120 гаруй мянган иргэний дэргэд аюул учруулж мэдэх хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулж болох уу. Энэ олон зуун мянган хүний амь настай холбоотой асуудалд нэг сумын Засаг дарга шийдвэр гаргаад газар олгож болох уу. Манай мэргэжлийн байгууллагынхан Байгаль орчны газар юу хийж байна вэ. Энэ талаар судлах хэрэгтэй байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө