Нийтлэгдсэн: Thu, Aug 23rd, 2018

Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ

De-1

Эрдэнэт хотын гэр хорооллынхон энэ зун хашааныхаа хогтой хамт, эвгүй үнэр танар дунд зуслаа. Зарим нэг иргэн аргаа барахдаа хашааныхаа хогийг шуудайлж байгаад шөнийн цагаар хотын байрнуудын хогон дээр хаяж өмхий үнэрнээсээ салсан тухай ч дуулдана. Гэр хорооллын иргэд хогон дундаа, хогтойгоо хамт зусахад хамгийн буруутай этгээд нь шатахууны үнийн нэмэгдэл гэнэ.

De-2

Хот тохижуулах газрын дарга Б.Оюунбаяр өнгөрөгч даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр гэр хорооллын айл өрхийн хог ачилтын талаар мэдээлэл хийхдээ “ Гэр хорооллын хог ачилт нэг сар зогссон. Бензиний үнэ 400 төгрөгөөр нэмэгдсэн учраас гэр хорооллын айл өрхийн хог ачихад хүндрэл үүссэн. Дээр нь зуны улиралд жолооч нар амарсан учраас хог ачаагүй. Пүрэв гарагаас эхлэн Их залуу, Яргуйт, Рашаант багаас хог ачилт эхэлнэ. Дуудлагаар хог ачих үйлчилгээ сайн явж байгаа. Нийт долоон баг портер машинтай иргэнтэй дуудлагын хог ачилтын гэрээ хийсэн. Цагаанчулуут, Эрдэнэ багийн дуудлагын хог ачилт их сайн байгаа” гэсэн юм.

De-3

Ямар ч байсан албаны хүний ярианаас харвал гэр хорооллын айл өрхүүд өнөөдрөөс эхлэн хогноосоо салах нь. Гэр хорооллынхон сар бүр тогны мөнгөн дээрээ хогны мөнгө тушаадаг ч жилдээ хэдхэн удаа л хогоо ачуулдаг. Ямар ч байсан Хот тохижуулахын жолооч нар ажилдаа орж, энэ байгууллага бензины мөнгөтэй болсон учраас гэр хорооллын хог ачилт эхэлж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө