Нийтлэгдсэн: Mon, Sep 3rd, 2018

Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд

C-1

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн болов. Шуурхайн эхэнд аймгийн Засаг даргын зөвлөх, Монгол улсын гавьяат уурхайчин Д.Цагаач энэ зуны амралтаараа өөрийн гараар хийсэн 29 нэр төрлийн 63 ширхэг, 800 гаруй мянган төгрөгийн үнэ бүхий хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх тоглоомыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт бэлэглэсэн юм. Д.Цагаач хэлэхдээ “Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд, монгол арга ухаан, зан заншилд сургахад зориулж оньсон тоглоом хийсэн юм. Энэ тоглоомоор минь хүүхэд багачуул тоглож байгаасай, тэдний оюун ухаанд багахан ч гэсэн хөрөнгө оруулалт болоосой гэж хүсээд энэ газарт бэлэглэж байна” хэмээсэн юм.

C-3

Үүний дараа аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Н.Зулбаатар аймгийн Засаг дарга Д.Батлутад шагнал гардуулсан билээ. Энэ жил Монгол улсын Засгийн газраас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор “Үндэсний спортын зургаадугаар их наадам”-ыг улс орон даяар зохион байгуулсан байдаг. Энэ удаагийн их наадамд манай аймгийн баг, тамирчид нийт дүнгээр 21 аймаг, 9 дүүргийг магнайлж тэргүүн байрт шалгарсан байна. Тэргүүн байрын шагнал болох Хүндэт өргөмжлөлийг аймгийн Засаг даргад гардууллаа. Хүндэт өргөмжлөлийг дагалдан 10 сая төгрөгөөр манай аймгийг шагнажээ.  Үүний дараа шуурхай үргэлжлэхэд аймгийн Засаг дарга Д.Батлут “Өнөөдрийн шуурхай ч шагнал урамшилтай, хүүхдэд зориулсан хандивтай аятайхан эхэлж байна шүү” хэмээсэн юм. Даан ч нэг их удалгүй шуурхайн даргалагч төдийгүй оролцогчдын хувьд иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдын талаарх мэдээллийг  сонсоод Эрүүл мэндийн газрыг тойрсон, нохой бөөс зэрэг дарга нарын шийдвэрлэх олон асуудалд хариулт өгөхийн тулд баяр хөөр нь мэдэгдэл, тайлбараар үргэлжилсэн юм.         


C-2

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна