Нийтлэгдсэн: Mon, Sep 3rd, 2018

Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө

S-1

 Эрүүл мэндийн даатгалаас олгодог хөнгөлөлттэй эмийн  жороо бичүүлэх гэж иргэд сар бүрийн эхэнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохиомол ачаалал үүсгэдэг нь энэ сард ч давтагдлаа. Сар бүрийн 1, 2, 3-ны өдрүүдэд л өрхийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичдэг гэж ойлгоод түүнийгээ авах гэж Өрхийн эмнэлгүүдэд ханддаг, Өрхийн эмч нар энэ үед иргэдэд чирэгдэл учруулдаг талаар иргэдээс 70353511 тоот утсанд гомдол ирүүлжээ. Энэ талаар аймгийн Засаг дарга шуурхайд байгууллагын даргаа төлөөлж ирсэн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Г.Бурмаагаас тодруулахад “Иргэдийн хувьд заавал сар бүрийн эхэнд хөнгөлөлттэй эмийн жор бичдэг гэсэн буруу ойлголттой байна. Энэ сард зарим нэг газарт эмч нар амарсан учраас хүлээлт үүсгэсэн. Уг нь ийм биш. Манай аймгийн хувьд хөнгөлөлттэй эмийн жороор олгож байгаа эмийн нөөц хангалттай бий. Иргэдийн хувьд буруу ойлголттой учраас сарын эхэнд олноор дугаарлаж хүндрэл үүсгээд байна. Бид иргэдэд энэ талаар мэдээлэл хүргэж байгаа л даа” гэсэн юм.

S-2

Засаг дарга Д.Батлут “Иргэд мэдээлэлгүй учраас сар бүрийн эхний гурав хоногт ачаалал үүсгэж хүндрэл гаргаж байгаа нь тэдний буруу биш. Иргэдэд энэ талаар мэдээлэх үүрэг нь та нарт байгаа. Тэр мэдээлээ боловсруулаад хүргэ л дээ” хэмээн нэлээн бухимдсан юм.

Аймгийн Эрүүл мэндийн газар өнгөрсөн онд 100 шахам сая төгрөгөөр дэргэдээ хэвлэл, мэдээллийн студи байгуулсан. Өнөөдөр 100 сая төгрөгөөр Эрдэнэт хотод студи бүү хэл үйл ажиллагаа явуулж байгаа телевизийг ажилтнуудтай нь хамт худалдаад авах хөрөнгө. “Эрүүл мэндийн мэдээлэл их онцлогтой. Бид өөрсдөө хийж иргэдэд хүргэнэ” гэж  дарга нарыг гуйж гувшиж байгаад Орхон аймгийн Татвар төлөгчдийн 100 сая төгрөгөөр Эрүүл мэндийн газар студитэй болсон ч  бодит байдал иргэд нь хөнгөлөлттэй эмийн жорыг сарын эхний гуравхан хоногт л олгодог гээд Өрхийн эмнэлгийн үүдэнд өөр зуураа “алалцаж” байна.  Зарим нэг хурал зөвлөгөөн дээр Эрүүл мэндийн газрын дарга нар “фейсбүүк, цахим орчинд тэдэн мэдээ орууллаа. Тэдэн тооны тарааж өгөх материал хийлээ” гэж их ажил амжуулсан болгож ярьдаг нь амьдрал дээр тэр бүр нийцэхгүй байна. Эрүүл мэндийн газрын 100 сая төгрөгийн үнэтэй студийн ид шидийг иргэд хүртэхгүй, мэдээлэл авах хуулиар олгогдсон эрх нь хязгаарлагдаж байгааг юу гэж ойлгох вэ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна