Нийтлэгдсэн: Mon, Sep 3rd, 2018

Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ

A-1

Цагаанчулуут багт орон нутгийн төсвийн 2 тэрбум шахуу төгрөгийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн цэцэрлэг баригдсан ч есдүгээр сарын 1-нд нээлтээ хийж, даваа гараас эхлэн хүүхдээ авч чадаагүй одоо болтол хаалттай байна. Уг нь энэ цэцэрлэгийн барилгыг нэлээн эрт зуны урин дулаан цагт Ажлын комисс хүлээгээд авсан ч гэсэн өнөөдрийг болтол үүдээ нээж цэцэрлэгт орох гэсэн хэдэн зуун хүүхдийн хүслийг хясаж байгааг иргэд ойлгохгүй сууна. Энэ талаар Боловсрол, соёл, урлагийн газраас ч албан ёсны тодорхой мэдээлэл хийсэнгүй. Орхон аймгийн цэцэрлэгийн хүртээмж 91-94,5 хувьд хүрлээ гэж албан ёсоор дарга нар мэдээлэл хийж байгаа ч энэхүү 280 хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд энэ тоонд багтсан уу гэдэг ч эргэлзээтэй. Саяхан болсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр 2 тэрбум шахам төгрөгөөр боссон цэцэрлэгийн хувьд асуудалтай байгаа талаар ярьсан. Нэгдүгээр давхрын зарим анги танхимд өнгөрсөн зуны борооны ус нэвтэрсэн, хаяавч нь ус нэвчсэн, явган хүний зам нь хагарч эвдэрсэн гээд олон асуудалтай болсныг дуулсан Хурлын дарга П.Пүрэвлхагва “Улсын комисс хүлээгээд авчихсан барилгад яагаад ийм асуудал үүсдэг юм бэ. Хэн хяналт тавьсан юм бэ. Одоо тэгээд хүүхдээ авч чадах юм уу” гэж тодруулж байсан удаатай.  Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхдалай “Комисс ажиллаад хүлээгээд авчихсан л даа” хэмээн сулхан дуугарснаар асуудал тэгсхийгээд өнгөрсөн.

A-2

Өнөөдөр энэ цэцэрлэгийн гадна орчин, хүүхдийн тоглоомын талбай усанд автчихсан, үерт нэрвэгдсэн газар шиг л төрхтэй харагдана. Хүүхдийн тоглоомын талбайд есдүгээр сарын 1-нд орсон борооны ус ингэж нэвтэрч, усан сангийн талбай болж байгааг харвал ирэх хавар байдал улам л дордох төлөвтэй. Татвар төлөгчдийн хоёр тэрбум төгрөгөөр баригдсан цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбай яагаад заавал усанд автах ёстой гэж. Эсвэл шороог нь овойлгож, ус орохооргүй хийх ёстой хөрөнгө мөнгөнөөс нь цэцэрлэгийн барилгыг хүлээн авах улсын комиссынхоны зардалд гаргасан юм уу.  Усанд автсан тоглоомын талбай ч бага асуудал гээд орхилоо гэхэд шинэ цэцэрлэгтээ очих  гэж догдолж, яарч  байгаа Цагаанчулуут, Рашаант багийн зуу зуун хүүхдийн мөрөөдөл биелж ашиглалтад хэзээ орох вэ гэдэгт хариулт өгөх хүн өнөөдөртөө л манай аймагт алга. Тууз хайчлах ёслол хийх болохоор бөөн дарга нар гэнэт гараад ирдэг, цэцэрлэг яагаад хичээлийн шинэ жилийн нээлтээ хийхгүй удаад байгааг тодруулах гэхэд хариулт өгөх албан тушаалтан олддоггүй ийм л дүр зураг Эрдэнэтэд байна.

Re-2

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”